Шууд Chart

Фитнесст 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлж болно

2018-03-01 12:50:32

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор талуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан энэхүү санамж бичгийг байгууллаа.  

Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулахаар төлөвлөж байна. Энэхүү самбарт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа байгууллагад таван од байршуулж, олон нийтэд сурталчлан таниулах юм. 

Цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо, хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул спортоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хөнгөлөлт үзүүлэх клубүүдийн нэрс

 

Холбогдох утас

 

Хаяг, байршил

1

Чийрэг Монгол клуб

 

 

2

Proteam клуб

7709-7777

СБД 7 хороо Саруул хотхон 2-р орц 3-р давхарт

3

Perfect клуб

-

-

4

California клуб

7010-6666

3,4-р хороолол, хуучнаар "Од" кино театрын зүүн талд "JSD" төвийн 4 давхарт

5

Golden gym-1 клуб

7777-0099

Тусгаар тогтнолын ордон, 4 давхарт

6

Golden gym-2 клуб

7707-0099

Американ дэнж хотхоны баруун талд

7

Golden gym-3 клуб

 

7709-0099

Тэнгис кино театрын урд талд Виктори центрийн 5 давхарт

8

Golden gym-4 клуб

7717-0099

Нарны зам дагуу Замын цагдаагийн эсрэг талд Бодиз автомотивийн 3 давхарт

9

Golden gym-5 клуб

7705-0099

3-р хороолол, Сансар төвийн 3 давхарт

10

Winner клуб

9918-9255

Циркийн зүүн талын Oriflame center - н зүүн талын 2б 1а байр

11

Olympus клуб

7700-5292

Хан-уул дүүрэг Khan-uul tower

12

Эрүүлмаа клуб

-

-

13

Iron bulls клуб

8877-8870

10 дугаар хороолол, Хаан банкны 4 давхарт

14

Ripped фитнесс клуб

-

-

15

Star клуб

9928-6777

Баянгол дүүрэг 16-р хороо Амарсанаагийн гудамж, Гандан-58

16

Magic клуб

-

3,4-р хорооллын эцэст

17

Tiger клуб

-

-

18

Од клуб

-

-

19

Crown клуб

-

Holiday Inn Зочид буудлын 36 давхарт

20

HR клуб

8010-5005

БГД 3-р хороолол, Өргөө кино театрын ард Дако бизнес центрийн 7 давхарт

21

Park gym клуб

9910-8484

БЗД 26-р хороо, Нарлаг төвийн 2 давхарт

22

Enthusiast бодибилдинг, фитнесс клуб

7711-0311

Бага Тойруу, Залуучуудын өргөн чөлөө, ЭСК төв

 


Фитнесст 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлж болно   
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Nalaihaas [202.9.43.xxx] 2018-03-01 13:29
Uul ih dajgu shan uil ajilgaa yavuulj bgaan bnda
Nalaihaas [202.9.43.xxx] 2018-03-01 13:29
Nalaih duuregt bdaggu ym uu bas bayan zurh duuregt bhgu ymuu?

Бидэнтэй нэгдээрэй