Шууд Chart

1977 онд бүтээж байсан видео тоглоомын консолыг сэргээн бүтээжээ

2018-03-01 14:09:15

Техник, технологи улам хөгжиж, хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа ч, 1980-1999 оны үед ид цэцэглэн хөгжиж байсан видео тоглоомын консолоор тоглож өссөн тухайн үеийн хүүхдүүд, өнөөгийн залуус хуучны тэр тоглоомоор одоо ч гэсэн тоглох дуртай байна.

Эдгээр олон сая залуусын нэг болох Шведийн загвар зохион бүтээгч Лав Хюльтен 1977 онд алдарт “Коммодорь” компани бүтээж, зах зээлд нэвтрүүлж байсан видео тоглоомын консолыг сэргээн, шинэчлэн бүтээснээ олон нийтэд танилцуулсан нь хуучны тоглоом сонирхогчдын анхаарлыг ихээр татах болжээ. 

Энэ залуу зохион бүтээгч хуучны энэ төрлийн тоглоомоор тоглох дуртай төдийгүй чамлахааргүй их хэмжээний цуглуулгатай юм. Тэдгээр нь тухайн үедээ үйлдвэрлэлтээс гарч байсан яг тэр хэлбэрээрээ хадгалагдан үлдсэн байна. Харин түүний хамгийн ихээр сонирхдог байсан “Пет” консол нь өнөө цагт гаднах хэлбэр загвараараа шинэчлэгдэн бий болоод байгаа аж.

Тоглоомын доторх ерөнхий шинж нь яг тэр хэвээрээ үлдсэн. Өвөрмөц шийдэл бүхий загвартай, дэгжин өнгө бүхий материалаар хийгдсэн энэ консол, түүний удирдлага нь яг хуучныхаараа. Энэ бол “Пет- 2001” загварын тоглоомын консолын шинэчлэгдсэн загвар юм. Үүнийгээ “Пет де люкс” гэж нэрийдээд байна.

Дэлгэцний төхөөрөмж нь орчин үеийн лед өндөр нягтаршилтай болж өгсөн. Харин үндсэн товчлуур бүхий удирдлага нь датасэтти гэж нэрлэгддэг оргинал хэлбэр шинжээ хадгалж үлдсэн байна. Тоглоомы кассет нь хүртэл тусгай зориулалтын аргаар бүтээгдсэн нь онцлог болжээ.

Нэг зүйлийг ажиглаж байгаа бол удирдлага нь утасгүйгээр алсаас удирдаж болдог болсон байна. Зохион бүтээгч Лав Хюльтен одоогоор үүнээс гадна өөр төрлийн хуучны видео тоглоомын консолыг шинэчлэн бүтээж, зах зээлд танилцуулах төлөвлөгөөгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Гэхдээ шинэчлэгдсэн консолыг хэрэв хүсэх юм бол захиалгаар худалдаж авах боломжтой гэж мэдээлсэн байна. Нэг зүйлийг онцлоход, үнэ нь тийм ч хямдхан биш аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1977 онд бүтээж байсан видео тоглоомын консолыг сэргээн бүтээжээ   
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй