Шууд Chart

“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг баривчиллаа

2018-03-02 17:25:20

Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Гэр хороолол” хөдөлгөөнөөс жагсаал зохион байгуулсан. Тэд "Гэр хорооллын хөгжүүлэхэд төрөөс анхаарал хандуулахгүй байна. Гэр хороолол гэхээр ганцхан утааны асуудал ярих биш, дэд бүтэц, орон сууц зэрэг бусад асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй" гэлээ.

Тухайлбал, "Саяхан утааг бууруулахын тулд 10 орчим их наяд төгрөг зарцуулна гэж ярьсан. Гэвч энэ мөнгөөр түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, шахмал түлшний үйлдвэрийг дэмжих бодлого барьж байна. Энэ бол буруу бодлого" гэж Гэр хороолол хөдөлгөөнийхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Гэвч Цагдаагийн байгууллагаас жагсаалыг тарааж, зөвшөөрөлгүй цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн  Б.Батсүхийг баривчилсан байна.

Нийтэлсэн: Г.Батзаяа

“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүхийг баривчиллаа  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй