Шууд Chart

Оскарын шагнал гардуулах 90 дэх удаагийн ёслолоос ...

2018-03-05 11:22:28

Холливудын Долби театрт Америкийн кино академийн шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарын наадам өнөө өглөө 9 цагт эхэллээ. Энэ удаагийн наадамд “Усны хэлбэр” (The Shape of Water) кино 13 номинацад нэр дэвшсэн бол Цөвүүн цаг (Darkest Hour), Дюнкерк (Dunkirk), Эббинг хотын гурван самбар (Three Billboards Outside Ebbing, Missouri) зэрэг бүтээл удаалж байна.

Өнгөрсөн оны Оскарын наадмын хөтлөгч Жимми Киммел энэ удаагийн наадмыг мөн хөтөлнө. Сүүлийн саруудад Холливудыг олонтаа доргиосон бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай дуулиан шуугиан энэ оны Оскарын үеэр хөндөгдөх чухал сэдвийн нэг гэдэг гарцаагүй. Жимми Киммел энэ сэдвийг баяр наадмын эрчийг сулруулалгүй, олны сэтгэлд хүрэхүйцээр хөндөж чадах эсэх асуудал хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа юм.

Одоогийн байдлаар ялагч нь тодорсон Оскарын номинациуд:

 

Шилдэг кино

Усны хэлбэр (The Shape of Water)

Шилдэг найруулагч

Гильермо дель Торо

Усны хэлбэр (The Shape of Water)

Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Гэри Олдмен

Цөвүүн цаг (Darkest Hour)

Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин

Фрэнсис Макдорманд

Эббинг хотын гадаах гурван самбар (Three Billboards Outside Ebbing, Missouri)

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Сэм Рокуэлл

Эббинг хотын гадаах гурван самбар (Three Billboards Outside Ebbing, Missouri)

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин

Эллисон Женни

Би, Тоня (I, Tonya)

Шилдэг урт хэмжээний хүүхэлдэйн кино

Коко (Coco)

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино

Хүндэт сагсан бөмбөг танаа (Dear Basketball)

Шилдэг хувцас загвар

Үл үзэгдэх шаглаас (Phantom Thread)

Шилдэг урт хэмжээний баримтат кино

Икар (Icarus)

Шилдэг кино редактор

Дюнкерк (Dunkirk)

Шилдэг дууны эвлүүлэг

Дюнкерк (Dunkirk)

Шилдэг эффект

Ирэн дээр гүйгч 2049 (Blade Runner 2049)

Шилдэг нүүр хувиргалт

Цөвүүн цаг (Darkest Hour)

Шилдэг гадаад кино

Гайхамшигт эмэгтэй (A Fantastic Woman)

Шилдэг дууны редактор

Дюнкерк (Dunkirk)

Шилдэг шинэ зохиол

Эндээс гар (Get out)

Шилдэг зохицуулсан зохиол

Намайг өөрийн нэрээр дууд (Call Me by Your Name)

Шилдэг богино хэмжээний кино

Дуугүй хүүхэд (The Silent Child)

Шилдэг богино хэмжээний баримтат кино

Диваажин бол 405-р хурдны зам дээрх түгжрэл (Heaven is a Traffic Jam on the 405)

Шилдэг хөгжим

Усны хэлбэр (The Shape of Water)

Шилдэг дуу

“Намайг санаарай”, Коко

(“Remember Me” from Coco)

 























Нийтэлсэн: Э.Энхрэл

Оскарын шагнал гардуулах 90 дэх удаагийн ёслолоос ...  
Үзсэн: 1400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй