Шууд Chart

Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй дөрвөн бөх сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ

2018-03-09 15:13:26

“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны арванхоёрдугаар сард нэр бүхий 31 бөхөөс сэргээшийн сорил аван шинжлүүлэхээр Солонгосын лаборатори руу явуулсан билээ.

БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний хариунд таван бөх хориотой эм бэлдмэл хэрэглэсэн байх магадлалтай гэж иржээ.

Иймд өөрсдөд нь уламжлахад Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, С.Майнбаяр нар “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрснийг Допингийн эсрэг Үндэсний төв албан ёсоор мэдэгдлээ.

Харин үлдсэн нэг бөх үл зөвшөөрсөн тул дахин “В” сорьцын шинжилгээ хийлгэхийг хүссэн байна.

Энэ талаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулахад “Допингийн эсрэг Үндэсний төвөөс зарласан бол үнэн байж таарна” гэсэн хариу өгсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй дөрвөн бөх сэргээш хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй