Шууд Chart

Японд хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 7 жил өнгөрчээ

2018-03-12 09:29:45

Японд  яг  одоогоос  7  жилийн  өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүчтэй газар хөдлөлт болсон. 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс болж  хамгийн их  гарз  хохирол дагуулсан цунамигийн давлагаа үүсч байсан билээ.  Байгалийн энэ гамшгийн уршгаар  18 мянган хүн амь насаа алдаж  Фукушима 1  атомын цахилгаан  станцад осол гарсны уршгаар  цөмийн хямрал  тус улсад нүүрлэсэн юм.

Тэгвэл өчигдөр Япон  улс даяар  байгалийн  энэ гамшгийн уршгаар амиа алдсан хүмүүсийн  дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд  боллоо.  Газар  хөдлөлт  орон нутгийн  цагаар  14  цаг 46 минутад  болсон.  Тиймээс өчигдөр яг  энэ  цаг минутад  тус улс  даяар  нэг  минут дуугаа  хураан  амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна. 

7  жилийн  өмнөх  энэ гамшигт  хамгийн ихээр өртсөн нь  зүүн хойд Тохоку бүс нутаг юм.  Иватэ, Мияги, фукушимад  хот суурингууд  бараг  бүрэн  сүйрсэн  юм.  7  жилийн дараа  энд  сэргээн босголтын ихэнх ажлуудыг  хийж  хүмүүс орон гэртээ  эргэн  ирж  байна.  Гэхдээ  л   түр  байруудад  өнөөг хүртэл  амьдарч  байгаа хүмүүс  бас байгаа аж.  Гол  нь  Фукушимагийн атомын  цахилгаан  станц дахь  осол  дахин  давтагдах бий гэдгээс болгоомжилж  шинэ  байрууд барих  ажил  хойшлогдсоор  байгаа юм.  Атомын цахилгаан станцын  ослоос хойш  Японы бусад  атомын  цахилгаан станцуудыг  хаасан. Гэхдээ   атомын цахилгаан  станцуудын аюулгүй байдлыг  чангатгаж  өнөөдөр   3  станцыг нь  л нээгээд  байна.

Та бүхэнд тэрхүү гамшигт өдрийн тухай өгүүлсэн гэрэл зургуудаас хүргэж байна.












































Японд хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 7 жил өнгөрчээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй