Шууд Chart

Дөрвөн зүйл

2018-03-12 13:57:54

САЙН ХҮН ...

Хүү минь сайн хүн гэдэг ямар хүн байх ёстой билээ? Сайн тэвчээртэй, сайн итгэл үнэмшилтэй хүн байх хэрэгтэй. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ... ... Харин сайн тэвчээр, сайн итгэл үнэмшил гэж юу байнаа? ... ... Сайн тэвчээртэй хүн гэдэг бол өөрөө өөрийгөө үгүйсгэж чаддаг хүн байх ёстой. Тэгээд тэр хүн өөрийнхөө хүсэл, үзэл бодол, эрх ашиг эрх чөлөөт байдлыг, өөр бусад хүмүүсийн хүсэл тэмүүлэлтэй нэгтгэн нийлүүлж нэг болгож зохицож амьдарч чаддаг байх хэрэгтэй. Энэ сайн тэвчээртэй хүн. Би ингэж бодож байна. Хүү минь харин сайн итгэл үнэмшил гэж юу байдаг билээ? ... ... Хүмүүс үүнийг оюун ухаан эсхүл хайр энэрэл, үзэл бодол гэх мэт янз бүрээр хэлдэг. Тэр ямар ч нэр байхгүй. Тэр биднээс асар их хол юм шиг санагддаг атлаа тэр бидэнд хамгийн ойрхон оршдог. Тэр бид нарын зүрхэн дотор амьдардаг. Тэр бидний сэтгэл дотор оршдог юм. Тэр тэнгэрлэг их. Түүнийг "ӨӨДРӨГ СЭТГЭЛИЙН, АГУУ ИХ ХҮЧ ТАМИР" гэдэг билээ.

Тэр бид бүгдийн сэтгэл бодлоос урган гарч ирдэг. Тэр бидний оюун ухаанаар ойлгогддог юм. ... ... Тийм учраас миний хүү чи өөрийгөө судал. Хэдүй их судална. Төдий чи өчүүхэн санагдана. ... ... Зүгээр! ... Өөрөө чи өөрийгөө мэддэг мэдэрдэг байх учиртай юм. Тэр цагт бүх юм өөрчлөгдөнө. Сайныг муугаас, гэрэл гэгээг харанхуй бүдүүлэг, муйхар мулгуугаас ялгаж салгаж, ойлгож харж чаддаг болно. Тэр цагт цөхрөл гуниг, зовлон тачаангуй бүгд алга болно. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ... ... Хүү минь чи бидний хүсэл сэтгэлд хэмжээ хязгаар гэж үгүй ажээ. Бидэнд бусдаас ялгарч харагдах илүү давуу юм гэж байхгүй. Бид бусдын адил. ... ... Тийм учраас бусдыг буруутгахыгаа боль! Даруу бай. Бусдыг сонс. Алдсан алдаагаа олж хар. Хүлээн зөвшөөрч чаддаг бай. Тэр цагт чи сэтгэл ийгээд зүрхээ амилуулж харж чадсаныгаа мэдрэх болно. Итгэл үнэмшил, хүч тамираа сэрээж сэхээснээ мэдэх болно. Илүү их хүчирхэг болно. ... Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ... 

МЭРГЭН УХААН

Хүү минь "Тэр хорвоод ирэхдээ нумын хөвч адил гарч ирдэг. Дээд хэсэг нь доошоогоо мурийсан. Доод тал нь дээшээгээ махийсан байдаг. Төгс тэнцвэрийг бий болгох гэж, тэгэж тэр илүү дутууг тохируулдаг " хэмээн Эртний Хятадын Дао-Те -Кинг буюу Бумбын номлолд ийн өгүүлжээ. ... ... Юу гэсэн үг вэ? гэвэл. Юмыг ойлго. Юмыг нэг тийш нь битгий их хазайлга, юмыг тэнцвэртэй байлгахыг хичээж бай гэсэн үг. Хэрвээ тэнцвэр алдагдахад хүрэх аваас юу ч үл ажиллана. Түүнийг засаж залруулах гэвэл нь, түүнийг дахин шинээр бий болгохоос илүү их хэцүү байдаг. Энэ үед амьдралд хэн ч юу ч илүү хожих боломжгүй. Үүнийг ойлго гэсэн үг. ... ... Тиймээ хүү минь хүүхэд адил байх хэрэггүй. Удаан биш. Түргэн биш. Том жижиг биш. Зөв зүгт алха. Үүнд суралц гэсэн үг. ... ... Хүү минь ус шиг бай гэсэн үг. Ус зөөлхөн, ус уян хатан байдаг. Ус урсдаг. Ус өндөр газарт тогтохгүй, ус нам доор газар луу урсдаг. Сав дөрвөлжин байвал ус дөрвөлжин болно. Сав гонзгой бол, ус гонзгой болдог. Үүнийг бодож бай гэсэн үг. ... ... Хүү минь тэвчээртэй бай гэсэн үг. Бүх юм зуурдынх. Өвчин таашаал, амжилт уналт, алдар хүнд, зүхэлт доромжлол тэд улирч оддог. Тэд бүгдээрээ зуурдынх. ... Тийм учраас тэвчээртэй бай гэсэн үг. Аливаа сайн муу аль альныг нь тэсээд өнгөрөөж сур. ХҮН НЭГ Л ЮМЫГ САЙН СУРВАЛ. БУСАД БҮХ ЮМЫГ СУРДАГ ЮМ. Тэр нэг юм бол тэвчээр. Тийм учраас чи түүнд суралц гэсэн үг. ... ... Тэвчээр бол амьдрах эхлэл. Тэвчээр бол амьдралын төгсгөл. ... ... Чи түүнд суралц гэсэн үг. ... Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

ИТГЭЛ ҮНЭМШИЛ ...

"Юунд ч битгий санаа зов. Зөвхөн итгэл үнэмшилийнхээ төлөө яв. Бие үгүй, сэтгэл үгүй өөрөөсөө чи үүрд мөнхийг олж харж чадна " хэмээн Бурхан Буддагийн сургаал номд өгүүлжээ. ... ... Юу гэсэн үг вэ? гэвэл. Бүх юманд нэг л шилдэг арга бий гэсэн үг. Тэр арга бол өөрөө чи өөрийгөө өөрчилж харах арга. Өөрөөр хэлбэл. Сэтгэл зүрхээ унш. Өөрөөсөө өөрийгөө чи олж хар. Итгэл үнэмшилийнхээ төлөө яв гэсэн үг. ... ... Энэ бол ямар нэг шинэ юм эрж ол хай гэсэн үг биш. Амьдралаас олж мэдсэн тэр юмсаа шүтэж бишир, ширтээд зогс гэсэн үг бас биш. ... ... Итгэл үнэмшилээ эгэлжүүл. Зогсож болохгүй. Урагшаагаа алхсаар бай гэсэн үг. ... ... Өөртэйгөө ажилла. Өөрийгөө өөрөө чи өөрчилж сайжруул. Өөрийгөө өөрөө өөрчилж сайжруулахаас илүү их сайн арга гэж үгүй билээ. Өөрчлөлтийг дотор сэтгэл зүрхнээсээ эхэл гэсэн үг. ... ... Тийм ээ. Амьдрал бол өөрчлөлт. Өөрчлөлт бол амьдрал билээ. ... Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ... 

АТААРХАЛ

Хүү минь аав нь чамд нэг үлгэр хэлж өгье. Бурхан багшийн сургаал номлолийг сонсож суусан нэг эр хэлжээ. “Бурхан минь би бясалгалын адис хүртьё. Түүнийгээ дотоод их баялгаа бүх ертөнцөд түгээнэ. Ганцхан би хөршдөө л өгч чадахгүй. Тэр бол үнэхээр зэвүүн, муухай их БАЯН хүн гэв. Түүнийг сонсоод БУРХАН багш түүнд ингэж хэлжээ. “Чи тэгвэл түүнийгээ БҮХ ЕРТӨНЦӨД биш, ганцхан хөршдөө л түгээж бай. Тэр цагт чи ертөнцтэй ЗӨВ харьцаж эхлэх болно” гэсэн гэдэг билээ. Тэгэхээр миний хүү чи сонс! Аавыгаа сонс! ....АТААРХАЛ ХОРСОЛ гэдэг аваас мунхаг сэтгэлийн шаналал зовлон билээ. Би ингэж бодож байна. Тийм учраас. Хүү минь хүсэл сэтгэл ийгээд хорсол атаархал хоёрыг хянаж барьж дарж явах ёстой. Минийх чинийх, түүнийх гэх тоглоом юм шүү дээ. Тэр тоглоом өөрөө утга учир үгүй зуурдын юм байдаг юм. Тийм учраас хүү минь чи бусдад бүү атаархаж бай. Бусдын амжилт чамайг мохоодог биш. Бусдын амжилт чамайг сэрээдэг!!! Тэгээд бас ирэлдэг байх ёстой юм. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?


Дөрвөн зүйл  
Үзсэн: 1282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗОЧИН [103.57.95.xxx] 2018-03-18 23:28
ЭНЭ ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ЦЭГ УУРЫН ПИЙШИНГИЙН БАЙШИНД БАЙГУУЛЖ БАЯЖСАН МОЛЕКУЛ БАТБАЯР - ХЭЗЭЭ ХЭНЭЭР БИЧҮҮЛСЭН ЮМ БОЛДОО , ХҮҮДЭЭ СУРГАМЖ ГЭСЭН ЭНЭ ҮЛГЭР ДОМОГ БОЛСОН ЮМАА ДАХИН ДАХИН НИЙТЛҮҮЛЭХИЙГ НЬ ЯАНА , БОЛЬ , ОДОО БОЛНО ... ОРОЙГООР 8-Р АНГИАЧ ТӨГСӨӨГҮЙ ЧИ БИД ХОЁР СУРГААЛЬ АЙЛДАХ НЬ ЯРШИГ Л БАЙНА ... БОЛЬ ОДОО БОЛСОН МОЛЕКУЛАА 664
Зочин [64.119.18.xxx] 2018-03-15 22:59
улс нь ядуу би баян байх ёстой гэдэг дээ.хэний анхаарлыг сарнуулах гэсийн
Зочин [202.21.107.xxx] 2018-03-13 21:30
Бас л төрөөс төрсөн тэрбумтан. Олны анхаарлыг өөрөөсөө сарниулах гэж дэмий зүйл бичиж, "муур багш" болж байгаа юм.

Бидэнтэй нэгдээрэй