Шууд Chart

Тоглоомын консоль болгон ашиглах боломжтой ухаалаг гар утасны гэр бүтээжээ

2018-03-12 17:37:48

Японы видео тоглоомын консоль үйлдвэрлэгч Гэйм Бой компанийн консоль загвартайгаар хийгдсэн энэ гэр маш нимгэн тул ашиглахад хялбар, дээрээс нь хөнгөн хэмээн онцолж байна. Хэдийгээр ухаалаг гар утасны тоглоомын технологийн хөгжил дээд түвшиндээ хүрээд байгаа ч хуучны цагт борлуулалтаараа тэргүүлж, олон сая хүний тоглох дуртай байсан консолийн загвартай гэр илүү  анхаарлыг татаж байгаа юм.

Жижигхэн гоёл чимэглэлийн эдлэл, хэрэгслийг ийнхүү тоглоомын консоль болгон хувирган худалдаанд гаргаж байгаа нь үйлдвэрлэгчдийн ээлжит нэгэн хөрөнгө санхүү босгох гэсэн маркетинг, менежмент болж байгаа юм. “Wanle Gamers” гэрийг зөвхөн айфонь ухаалаг гар утсанд зориулан бүтээгээд байгаа юм байна.

“iPhone 6, 6s, 6plus, 7, 7plus, 8, 8plus и Х” нимгэн авсаархан хирнээ өөрөөсөө дуу гаргах жижигхэн өсгөгчтэй болсон. Худалдаанд 34 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа гэр юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тоглоомын консоль болгон ашиглах боломжтой ухаалаг гар утасны гэр бүтээжээ  
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй