Шууд Chart

Э.Амартүвшин “Браво” шагналын эзэн болов

2018-03-13 11:29:54

УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ОХУ-ын  “Браво” шагналын эзэн болж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дахин дуурсгав.

ОХУ-ын соёлын яам, “Роснефть” компанитай хамтран өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн 15 орны мэргэжлийн уран бүтээлчээс шилдгийг шалгаруулж, энэхүү “Браво” шагналыг гардуулдаг уламжлалтай.  

Уран бүтээлчдийг нийтийн болон мэргэжлийн хөгжмийн гэсэн хоёр ангилалд нэр дэвшүүлэн олон улсын шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулжээ. Ингэхдээ тухайн уран бүтээлч олон оронд аялан тоглолтоо хийсэн төдийгүй цомгийн борлуулалт зэрэгт тулгуурлан үнэлгээ өгсөн аж.

Э.Амартүвшин шагналаа гардсаныхаа дараа фэйсбүүк хуудасдаа “Монгол Улсын соёл урлагт чухал түлхэц болохороор үйл явдал боллоо” хэмээн бичжээ.

Тэрбээр 2016 онд "Кардифын дуу хоолой" тэмцээний шилдэг тавд шалгарч байсан төдийгүй өнгөрсөн нэгдүгээр сард “2018 оны Дэлхийн дуурийн шилдэг залуу дуучин номинаци”-д анх удаа Монгол Улсаа төлөөлөн нэр дэвшсэн билээ. 

Түүнчлэн Оросын алдарт хөгжмийн зохиолч И.П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдааны дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны “Гран при“ буюу шилдэгийн шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналт хүртэж байсан юм.

“Браво” шагналыг ОХУ-ын Москва хотыг дэлхийн соёлын төв болгох зорилгоор зохион байгуулж буй ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Амартүвшин “Браво” шагналын эзэн болов  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй