Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулна” гэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 03 дугаар сараас 4 дүгээр сарыг дуустал бүх ЕБС-иудад “Хөгжлийн түүчээ” аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд:

  • 1: Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэргэжил арга зүйн зөвлөмж:
  • -Боловсролын салбар дахь Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийх, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар судалгаа авах, дүгнэх
  • -Хүүхэд хөгжүүлэх дугуйлан секц, клубын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
  • -Сэтгэл зүйч ажиллах
  • -Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр хангах.
  • -Өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах

2: Сургалт сурталчилгаа:

  • -Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Зөрчлийн тухай хуулийн танилцуулга мэдээлэл
  • -“Хүүхдийн оролцоо” ХОБ-ын уулзалт ярилцлага
  • -“Танихгүй цахим найзаа сайн таниарай” сургалт зохион байгуулах
  • -“Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаалаарай”, “Өсвөр насныханд зориулсан аюулгүйн дүрэм” сэдэвт сургалт
  • -Хэрэглэгчийн үнэлгээ авах
  • -6 төрлийн гарын авлага, материал хэвлэн түгээх
  • -Үйл ажиллагааны дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.