Шууд Chart

“Цайны газар”-ыг түрээслэн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулна

2018-03-13 14:09:56

Сонгон шалгаруулалтын нэр: Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Цайны газар”-ыг түрээслэн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2018-03

МҮОНРТ-ийн Төв байранд байрлах “Цайны газар”-ыг түрээслэн үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг тусгасан байна.

Үүнд:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

- Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд, сүүлийн хоёр жилд цайны газрын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад газарт цайны газрын үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцaлж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино;

- Түрээсийн төлбөр төлөх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, аяга таваг болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж авах эргэлтийн хөрөнгийн санхүүгийн чадавхиа нотолсон баримт;

- Сонгон шалгарсан хуулийн этгээд нь түрээсийн гэрээний биелэлтийн баталгаа болгож хадгалах барьцаа төлбөр болон өөрийн ашиглах обьектын ашиглаптын зардал төлөх чадвартай байх;

- Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн бичиг;

Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал /Үлгэрчилсэн зурагтай цэс байдлаар/

Үнийн санал ирүүлэх хугацаа:

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагаас өмнө ...

Үнийн санал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3,
МҮОНРТ-ийн байр. Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтэс

Холбоо барих утас: 327232 /дотуур утас 2206/

Цахим хаяг: mnb.mn

Нийтэлсэн: MNB тендер

“Цайны газар”-ыг түрээслэн үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг шалгаруулна  
Үзсэн: 1332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй