Шууд Chart

“Хуулийн хэрэгжилт” - Сонсголын бэрхшээлтэй сурагчид

2018-03-13 16:36:32

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс Нийслэлийн Сонсголын бэрхшээлтэй ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн 150 сурагч, сурган хүмүүжүүлэгч багш нар, эцэг эхийн төлөөллийг оролцуулан “Архидалт-Согтуурал хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд “Хар тамхи сэтгэц нөлөөт бодист донтохоос урьдчилан сэргийлэх” “Насанд хүрээгүй хүн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэх”, “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” болон “Чи бол цорын ганц” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, хүүхдүүдийн асуултад хариулт өглөө.

Мөн хар тамхи, мансуурах бодис, цахим тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн 152 ширхэг зурагт хуудас, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг сурагчдад тарааж, хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулан 1-4 дүгээр байр шалгууруулан байр эзэлсэн сурагчдыг шагнаж урамшуулсан байна.




“Хуулийн хэрэгжилт” - Сонсголын бэрхшээлтэй сурагчид  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй