Шууд Chart

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий иргэдийг гаргана

2018-03-13 16:36:18

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс буюу мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий өрхүүдийг гаргах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/148 дугаар захирамжаар байгуулж, ажлын хэсгийн хуралдааныг зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодод нийт 47 мал бүхий өрх байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутагт байгаа мал бүхий иргэд заагдсан хугацаанд гарахгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 200,000 хүртэлх мянган төгрөгөөр торгох, албадан гаргах ажлыг зохион байгуулахыг анхааруулж байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий иргэдийг гаргана  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй