Шууд Chart

Их Британийн ханхүүгийн зураг бэлгэвчин дээр "мөнхөрнө"

2018-03-14 09:09:57

Их Британийн ханхүү Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хурим хоёр сарын дараа болно.

Энэхүү үйл явдалд зориулсан бэлэг дурсгалын зүйлүүд худалдаанд гарч эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь насанд хүрэгчдэд зориулсан эд зүйл үйлдвэрлэдэг компаниуд ч зүгээр суусангүй.

Тодруулбал “Crown Jewels” компани “дуулдаг” бэлгэвч бүтээжээ. Бэлгэвчийг “Your Prince Will Come” гэж нэрлэсэн байна.

Боодол бүр дээр нь Харри, Меган хоёрын зураг байх бөгөөд бэлгэвчийг задлахад Их Британи болон АНУ-ын төрийн дуулал “эгшиглэх” аж.

Нэг боодол нь 10 еврогоор зарагдах дээрх бүтээгдэхүүн нь хатан хааны гэр бүлд мэдээж таалагдаагүй ч “Crown Jewels” компани уг бэлгэвчийг алдартай болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Их Британийн ханхүүгийн зураг бэлгэвчин дээр "мөнхөрнө"  
Үзсэн: 1304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй