Шууд Chart

Дэд сайд Д.Загджав Энэтхэгийн элчин сайд Суреш Бабутай уулзлаа

2018-03-14 10:17:48

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав энэ сарын 13-ны өдөр Энэтхэг улсаас Монгол Улсанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабутай уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Д.Загджав ирэх сарын 10-12-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Шинэ Дели хотод зохион байгуулагдах 16 дахь удаагийн Олон улсын эрчим хүчний форумын Сайд нарын уулзалтад Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг оролцохыг урьсанд талархал илэрхийлэв. Тус уулзалтад дэд сайд УУХҮ-ийн сайдыг төлөөлж, Монголын талын төлөөлөгчдийг ахлан оролцох болсоноо уулзалтын үеэр ноён Элчин сайдад дуулгалаа.



Мөн тэрбээр манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг Улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаад, энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг Улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж дууссан. Өнөөдрийн байдлаар хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа УУХҮЯ-нд хүлээлгэн өгнө хэмээндэд сайд Д.Загджав хэллээ.

Элчин сайд Суреш Бабу дэд сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд хариу талархал илэрхийлж, Олон улсын эрчим хүчний форумын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн ноён Элчин сайд тус форумын үеэр Энэтхэг улсын Уул уурхайн сайд болон уул уурхайн компаниудтай уулзах хүсэлтийг дэд сайдад тавьлаа. Түүнчлэн энэ үеэрээ Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.


Дэд сайд Д.Загджав Энэтхэгийн элчин сайд Суреш Бабутай уулзлаа  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй