Шууд Chart

Чингис хотод нарны цахилгаан станц барина

2018-03-14 11:06:56

Чингис хотод нарны эрчим хүчийг ашиглан цахилгаан станц барихаар судалгааны ажил хийж эхэллээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Японы талын хөрөнгө оруулагчид, тоног төхөөрөмж нийлүүлэгч Дани улсын төлөөллүүд, Монголын талын гүйцэтгэгч ICO компанийн удирдлагууд өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж ажлаа танилцууллаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр түлшээр дулаан үйлдвэрлэхийг зогсоож, нарны энергийг ашигласнаар иргэд, айл өрх найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдах бөгөөд агаарын бохирдлоос хамгаалах давхар ач холбогдолтой юм.

Тус ажлын хэсгийн анхны тооцоо судалгаагаар нийт ашиглаж байгаа дулааны 10-80 хувийг нарны эрчим хүчээр солиход 15-80 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Энэхүү хөрөнгийг Японы талаас удаан хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалт хийх боломжтой юм байна.

Уг ажлын хэсэг Чингис хотод хоёр хоног ажиллаж Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Хэнтий ус ХХК,  Статистикийн хэлтэс, "Оч манлай" уурын зуух зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж холбогдох мэдээллээ авах юм байна. Ийнхүү ТЭЗҮ-ээ нарийн хийсний дараа аймгийн удирдлагуудад дахин танилцуулж, эдийн засгийн хувьд үр ашигтай, технологийн хувьд тохиромжтой байвал нарны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэхээр боллоо.


Чингис хотод нарны цахилгаан станц барина   
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй