Шууд Chart

"Цахим орчин-хүүхэд хамгаалал ба хамтын ажиллагаа" уулзалт боллоо

2018-03-14 11:31:19

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрт цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын эзэд болон үйлчилгээний ажилтнуудыг оролцуулан "Цахим орчин-хүүхэд хамгаалал ба хамтын ажиллагаа" уулзалт, сургалт арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай “Цахим дондолт” сэдвээр, Мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Магвансүрэн цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан "Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам"-ын талаарх мэдээллийг тус тус өгч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахаар боллоо.


"Цахим орчин-хүүхэд хамгаалал ба хамтын ажиллагаа" уулзалт боллоо   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй