Шууд Chart

“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа

2018-03-14 12:18:20

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа.



Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлсэн.

Хөтөлбөр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн байгууллага, иргэдийг сайн дурын журмаар татан оролцуулахаас гадна хоёр тал хамтран ажиллах эхлэл болсныг уулзалтын үеэр онцолсон байна.



Тус хөтөлбөрөөс хойш “Баруун аймгуудын гамшгийн эрсдэлийг бууруулах”, “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван тууулах чадавхыг бэхжүүлэх” болон “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар“ төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг хоёр тал онцлон тэмдэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй