Шууд Chart

Олимпийн аварга АНУ-ын тамирчин таалал төгсчээ

2018-03-14 13:17:10

Олимпийн теннисийн хосын төрөлд аваргалж байсан АНУ-ын тамирчин Кэн Флэх 54 насандаа амьсгал хураалаа.

Флэх, Роберт Сегусо нар 1980-аад оны хосын төрөлд хамгийн амжилттай тоглож байсан юм.

Тэд 1987, 1988 онд Уимблдоны аварга болж байснаас гадна 1988 онд Сөүлийн олимпод түрүүлж байв.

Үүнээс гадна Флэх нь хоёр ч удаа Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 1985, 1993 онд уг амжилтад хүрч байжээ.

Үүнээс гадна 1986 онд Ролан Гаррос болон Уимблдонд холимог хосын төрөлд аваргалсан удаатай.

Мэргэжлийн теннисийн АТР холбооны мэдэгдэж буйгаар Флэх долоо хоногийн өмнө гольф тоглосны дараа архаг бронхит нь хөдөлсөн гэжээ.

Флэхийн хамтрагч Сегусогийн эхнэр АТР-ийн холбооны вэбсайтад “Бидний дотны анд Кэн Флэх өнгөрсөн шөнө гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ хажууд нас барж, нөхөж барашгүй хүнд гарз тохиосонд гүнээ харамсаж байна. Харамсалтай нь цусны халдварыг хангалттай хурдан хугацаанд зогсоож чадсангүй. Үүнээс болж уушги болон дотоод эрхтнүүдэд нь нөлөөлсөн харамсалтай зүйл боллоо. Түүнийг эцсийн амьсгал хураатлаа өвчинтэйгөө тэмцсэнийг мэдэж байна. Тиймээс талийгаач одоо энхжингийн оронд амар тайван нойрсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэр бүлийнхэнд нь дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

АТР холбооны гүйцэтгэх захирал “Кэн бол манай спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг багийн тамирчин байсан гэдгээр үүрд дурсагдана. Холбоо болон холбоонд хамааралтай бүх хүмүүсийн өмнөөс төрөл төрөгсөд болон ойр дотныхонд нь эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн аварга АНУ-ын тамирчин таалал төгсчээ   
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй