Шууд Chart

"Эрүүл шүд" аяныг зохион байгууллаа

2018-03-14 14:50:14

Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу эхний ээлжинд аймгийнхаа 5 сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Эрүүл шүд” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Аяны хүрээнд 3-16 насны хүүхдүүдийн судалгааг гарган, шүдний өвчлөлийг илрүүлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт, эрүүл зөв дадалд сургах ажлыг эрүүл мэндийн байгууллагууд, сум, тосгоны Засаг дарга, Захирагч, нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл болон салбар дундын хамтын ажиллагааг түшиглэн амжилттай зохион байгууллаа. Нийт 2409 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 77% нь буюу 1853 хүүхэд эмчилгээнд хамрагдах шаардлагатай нь илэрсэн байна.

Шүдний өвчлөлтэй 1853 хүүхдийн өвчтэй 7090 шүдийг эмчилгээнд хамруулахаас аяны явцад 4878 буюу 68.8 хувийг эмчлэн эрүүлжүүлээд байна. “Эрүүл шүд” аянд Жавхлант сум хүүхдүүдээ амжилттай эрүүлжүүлэн, багаар ажиллаж 85%-ийн үр дүнгээр тэргүүллээ. Энэхүү аян цаашид үргэлжлэх ба шүдний өвчлөлийг бодит хувиар бууруулахад үр дүнгээ өгнө гэж үзэж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эрүүл шүд" аяныг зохион байгууллаа   
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй