Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт боллоо

2018-03-14 14:53:22

Эрүүл мэндийн яамны харьяа болон нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр чадавхижуулах сургалт боллоо.



Тус сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн санхүүгийн ажилтнууд болох нийт 80 гаруй мэргэжилтнүүдийг хамруулав.



Дээрх сургалтын гол зорилго Эрүүл мэндийн салбарын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэлийн шинэчилсэн стандартууд, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ, санхүүгийн тайлангийн аудит, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайлан гаргахад гардаг гол алдаа дутагдлыг арилгах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох, өртгийн судалгаа хэрхэн хийх, тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн боловсруулах талаар онолын болон практик мэдлэгийг олголоо. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн үндэсний тооцоог 2003-2014 оны байдлаар тооцоолон гаргасан үр дүнг танилцууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрүүл мэндийн салбарын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт боллоо  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй