Шууд Chart

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ

2018-03-14 16:17:59

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, тус салбарт хийж хэрэгжүүлэх иргэдийн шинэ санал санаачилга, гомдол хүсэлтийг бүртгэх зорилгоор БОАЖЯ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 21-нийг дуустал нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Орон даяар долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү нээлттэй өдөрлөгийг нийслэл хотод Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд өнөөдөр нээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэллээ.

Өдөрлөгт БОАЖЯ-ны харьяа байгууллагууд оролцож өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгөхөөс гадна хөндлөнгийн судалгааны байгууллага нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа юм.


Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй