Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад их, дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлнэ

2018-03-14 16:23:36

"Ногоон эдийн засгийн түншлэл" долоо хоногийн хүрээнд БОАЖЯ, БСШУСЯ, Монголын их, дээд сургуулиудын консорциум НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд их, дээд сургуулиудын оруулах хувь нэмэр, удирдлагын манлайлал” хамтарсан семинарыг зохион байгууллаа.



Семинарын үеэр COPERNICUS- Тогтвортой хөгжлийн төлөөх Европын дээд боловсролын байгууллагуудын сүлжээ (COPERNICUS Alliance-European Network on Sustainable Development)-ний дэд ерөнхийлөгч Яана Длоуха Европын их сургуулиудын тогтвортой хөгжлийн стратеги, туршлага, сургамжийн талаар танилцууллаа. Мөн  их сургуулийн үйл ажиллагаа, суралцах орчин, хотхоныг байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, хаягдал, ялгарал багатай байх зарчмаар хөгжүүлж байгаа олон улсын туршлага, сургамж зэрэг асуудлыг хэлэлцэж, Төв Ази дахь Америкийн их сургууль Зөвлөлтийн хэв маягийн загвартай их сургуулийн хотхоноо ногоон хотхон болгож өөрчилсөн туршлага, хэрхэн хөрөнгө оруулалт босгосон тухай туршлагаасаа хуваалцсан юм.

Семинарт НҮБССХ-ийн Монголыг хариуцсан ажилтан Амрей Хорстбринк, НҮБ-ын ОУХБ-ын ажилтан Кристина Мартинез, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Кармела Сентено түүнчлэн ЕХ-ын Switch Asia хөтөлбөрийн Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг дэмжих багийн ахлагч Араб Хобаллах,  тус багийн мэргэжилтэн Ира Ларасати оролцоно. Мөн Мянганы хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, бодлогын зөвлөх Стивин Арквитт, Сингапур улсын Тогтвортой хөгжлийн бизнесийн  зөвлөлийн дарга Констант ван Аерскот зэрэг төлөөлөгчид гадаад улс орноос ирж оролцож байна.


Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад их, дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлнэ  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй