Шууд Chart

Засгийн газрын хуралдаан боллоо

2018-03-14 17:28:44

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцсэн байна.

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Талууд улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, санал солилцож, байр сууриа илэрхийлэн, цаашдын чиглэлээ тодорхойлох юм.

Манай улс барилга, хот байгуулалт, соёл, боловсрол, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.


Засгийн газрын хуралдаан боллоо   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй