Шууд Chart

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Шэнь Жэнь хотод болно

2018-03-15 10:56:14

Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн залуус өнгөрсөн оны намар Азийн АШТ-д амжилттай оролцож түрүүлж байсан. Тэгвэл 2018 оны Азийн АШТ өнгөрсөн жилээс эрт эхлэх хуваарь гарчээ. Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 1-ний хооронд БНХАУ-ын Шэнь Жэнь хотноо болно.  

БНХАУ-ын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулах уг тэмцээн нь Ази болон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн нэрийн дор явагдана. Хятад Улс нь 3х3 сагсан бөмбөгийн төрлийг ихээхэн дэмжин ажилладаг бөгөөд 2016 онд Дэлхийн цом, U18 ангиллын Дэлхийн цом зэрэг тэмцээнийг зохиож байснаас гадна 3х3 их дуулга буюу дэлхийн тур аялалын хамгийн сүүлийн шигшээ тэмцээн нь Бээжин хотод болдог уламжлалтай талаар ОУСБХ мэдээлж байна.

Энэ талаар БНХАУ-ын 3х3 СБХ-ны тэргүүн Чай Вэншэнг “Анх удаагаа тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж товчхон хариулт өгчээ.

Уг тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөх бөгөөд тэгшитгэлийн буюу урьдчилсан шатны тоглолт явагдсаны дараа эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг нь үндсэн хэсгийн тоглолтуудаа хийнэ.

Тивдээ чансаагаар эхний 10-т бичигдсэн эрэгтэй 10 баг нь шууд урьдчилсан тэгшитгэлийн тоглолтуудыг алгасаж байгаа бол бусад багууд нь үлдсэн хоёр эрхийн төлөө өрсөлдөх аж.

Аваргаа хамгаалах зорилготой Монголын эрэгтэй шигшээ баг А хэсгийг тэргүүлж байгаа бол уг хэсэгт Катар болон Тайваний шигшээ багууд багтсан байна.

Харин манай эмэгтэй багийн тухайд урьдчилсан тэгшитгэлийн тоглолтуудад тоглох бөгөөд Узбекстан, Вануату, Хонгконгийн багтай учраа таараад байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ Шэнь Жэнь хотод болно   
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй