Шууд Chart

Массачусетсийн технологийн хүрээлэнг хөгжүүлэгчид робот загас бүтээжээ

2018-03-23 12:14:37

АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэнгийн судлаачид, хөгжүүлэгчид “Софи” нэртэй робот загасыг зохион бүтээсэн байна. Бодит мэт харагдах энэ робот загасыг алсын удирдлагын тусламжтайгаар жолоодох боломжтой юм.

Хүн төрөлхтний судалж амжаагүй байгаа тэр их зүйлсийн ихэнх нь далай тэнгисийн бүсэд оршдог. Өнөө цагийн эрдэмтэн судлаачид, технологийн хөгжүүлэгчидтэй хамтран шинэ нээлт хийхийн тулд хамтран роботын төхөөрөмж зохион бүтээж эх дэлхийнхээ гүн рүү тэмүүлсээр байна.

Масачусетсийн технологийн хүрээлэнгийн хөгжүүлэгчдийн бүтээсэн энэ робот далайн усанд яг амьд загас мэт шумбан, сэлж чаддаг байна. Энэ бол усан доорх ертөнцийг өөр өнцгөөс судлах ээлжит нэгэн хэлбэр буюу шийдэл юм. Усан ертөнцийг загасны нүдээр харах, судлах, таних боломж гэж ойлгож болно.

Тунгалаг усны гүн дэх үзэсгэлэнт тогтоцыг харж болно. Бүр хүний хүрч очиж чадахааргүй тэр газарт хүрч очно. Хөнгөн биетэй, авсаархан зөөлөн хөдөлгөөнтэй учир ямар ч асуудлыг даваад гарна. Энэ бүгдийг нэг бус удаагийн туршилтаар олж мэдэж, батлаад байгаа юм. 

Робот загас "Софи" далай тэнгисийн усанд 18 метр хүртэлх гүн рүү нэвтэрч чадна. 40 минут тэжээлд холбосон байхад хангалттай эрчим хүчээ батарейндаа хуримтлуулж чадна. Судалгаа, туршилтын явцад далайн усанд амьдрах загас, усны амьтад энэ роботыг огт тоосон шинжгүй бүр дагаад хамт сэлэхэд нь ердөө ч тээршаагаагүй байна.

Робот загас "Софи" энгийн амьд загаснуудтай хамт усан доор эрх дураараа сэлжээ. Одоогоор хөгжүүлэгчид нь энэ загасны усан доор сэлж хөдлөх хурдыг нь байгаа хэмжээнээс илүү нэмэгдүүлэхээр ажиллаж буй юм байна. Цаашид робот загасны тусламжтайгаар далайн тэнгисийн гүн дэх тайлагдаагүй нууцуудыг тайлж, олж мэднэ гэдэгт  итгэлтэй байгаа гэж зохион бүтээгчид нь онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Массачусетсийн технологийн хүрээлэнг хөгжүүлэгчид робот загас бүтээжээ   
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.115.xxx] 2018-03-24 04:18
mongold salbaraa neegeesei

Бидэнтэй нэгдээрэй