Шууд Chart

Робот нохой эсэргүүцэх чадварын туршилтад оржээ

2018-03-26 10:58:32

Роботын технологи хөгжүүлэгч “Бостон Динамикс” компанийн зохион бүтээгчид робот нохойныхоо ээлжит нэгэн туршилтыг олон нийтэд сонирхуулсан байна. Туршилтынхаа сонирхолтой дүрс бичлэгээ цахим сүлжээнд байршуулжээ. Энэ туршилтаар робот нохой гадны нөлөөллийн улмаас үүсэх эсэргүүцлийг хэрхэн давж гарч байгааг харуулсан юм.

Цахим сүлжээнд "Бостон Динамикс" компанийн танилцуулсан роботын туршилттай холбоотой бичлэгүүдийн хэдэн сая хүн үзэж сонирхсоор байна. Энэ удаад энэ робот эсэргүүцэх чавараа хэр сайн биелүүлж чадаж байгааг харуулжээ. Робот нохой өрөө тасалгааны хаалгыг өөрөө онгойлгоод, гарч явах үүрэг даалгавар авсан. Харин энэ үйл явцад хөндлөнгөөс оролцвол робот ямар хариу үйлдэл үзүүлж чадаж байгааг сорьсон байна.

"Спот Мини" нэртэй энэ роботыг түлхэх, араас нь татах зэрэг үйл хөдөлгөөнүүдийг хийжээ. Робот үүнд тээршаасан байдалгүй урагш тэмүүлсэн хэвээр л байсан байна. Нэг үгээр хэлбэл, "Спот Мини" шалгалтаа амжилттай давж чадсан юм байна.

Энэ нь цаашид улам хөгжүүлэх боломж байгааг харуулсан хэрэг юм. Робот өөртөө мэдрэгч төхөөрөмжүүдтэй, хэд хэдэн камертай, хаалганы бариул болон аливаа зүйлийг барих зориулалтын "гартай" аж. Дөрвөн хөл дээрээ маш тогтвортой, уян хатан хөдөлгөөнүүдийг хийж сурчээ. Хагас хиймэл оюун ухаант технологийн ачаар энэ бүхнийг хийж буй юм.

Ийм хэмжээнд хүргэхийн тулд зохион бүтээгчид нь маш их цагийг зөвхөн тооцооллын аргыг олох, судалгаа, туршилтад зарцуулсан байна. Дараагийн туршилтаар робот нохой илүү олон зүйлийг шинээр хийж сурах болно гэж "Бостон Динамикс"-ийн зохион бүтээгчид онцоллоо. Үүнд цаг хугацаа шаардагдана гэдгийг ч тодотгосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Робот нохой эсэргүүцэх чадварын туршилтад оржээ   
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй