Шууд Chart

Хавай мужийн агаарын хэт халалттай тэмцэхэд "Powerwall" систем тусална

2018-03-30 15:21:21

Хэт халуун уур амьсгалтай улс орнуудад сэрүүцүүлэх зориулалтын хөргөх систем, тоног төхөөрөмжийн хэрэгцээ их байдаг. Харин энэ нь эрчим хүч ихээр зарцуулдаг байна. Энэ удаад АНУ-ын Хавай мужийг онцолж байна. Хавайн арлуудын бүсэд сүүлийн жилүүдэд их халалт нэмэгдэж байгаа тул энэ асуудлыг шийдэхийн тулд эрчим хүч бага зарцуулдаг "Тэсла" компанийн бүтээсэн эрчим хүч хуримтлуулагч эко системийг ашиглахаар болжээ. "Тэсла"-гийн "Powerwall" хэмээн нэрлэгдээд байгаа систем үүнд чухал үүрэг гүйцэтгэж болох гарц нь болсон талаар онцолж байна.

Хамгийн түрүүнд Хавай мужийн бага, дунд болон ахлах сургуулийн барилгуудыг энэ системээр хангана. Энэ бол "Тэсла"-г үүсгэн байгуулагч Элон Маскийн санаачилга юм. Хэт халуун уур амьсгалтай, агаарын хэмтэй орчинд хүүхдүүд хичээл номондоо анхаарах байдал нь сулардаг. Үүнийг хямд төсвөөр эко байдлаар шийдэх боломж бол "Powerwall" систем гэж мэдээлжээ. 

Нарны зайн хураагуурын тусламжтайгаар эрчим хүч хуримтлуулан сэрүүцүүлэх, хөргөх систем бүхий төхөөрөмжийг цахилгаанаар хангана. Эхний ээлжид 300 ширхэг батарей бүхий "Powerwall" системийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар болжээ. Хавай мужийн сургуулиудыг энэ системээр ханган, сурагчдын сурах орчин, орон зай, нөхцөлийг нь тав тухтай байлгах тухай энэ санаачилгыг орон нутгийн эрх баригчид дэмжсэн юм.

Олон улсад кондишн гэж нэрлэгддэг хөргүүр, сэрүүцүүлэх зориулалтын "Тэсла" компанийн бүтээсэн системийг өмнө нь аль хэдийнээ Пуэрто Рико болон Австралид амжилттай туршаад байгаа гэжээ. Энэ технологийг нэвтрүүлснээр эрх баригчдын хувьд тэдний өмнө нь тулгараад байсан эрчим хүч ашигласны зардалд хэмнэлт хийх бололцоог хангаж өгч байгаа юм.

Хавай мужид өмнө нь энэ төрлийн эко систем бүхий тоног төхөөрөмжийг өөр бусад компаниуд нэвтрүүлээд байгааг ч онцолжээ. Энэ салбарт "Тэсла" компанийн бүтээгдэхүүнүүд маш их ач холбогдол өгч өрсөлдөөнийг бий болгоно гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хавай мужийн агаарын хэт халалттай тэмцэхэд "Powerwall" систем тусална   
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй