Шууд Chart

“Бизнес лиг-2018” тэмцээн эхэллээ

2018-04-03 10:34:50

МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Бизнес лиг” сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний нээлт “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт боллоо.

Анх 2015 онд МҮХАҮТ-аас гишүүн байгууллагуудынхаа дунд сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээнийг зохион байгуулахаар шийдэж "Бизнес Лиг 2015" тэмцээнийг санаачилсан билээ. Нийт 20 эрэгтэй багийн дунд ширүүн өрсөлдөөн Этүгэн Дээд Сургуулийн спорт зааланд болж, Мобиком корпорацийн сагсан бөмбөгийн шигшээ баг анхны Аваргаар тодорч байсан түүхтэй. Харин Шилдэг тоглогчоор Мобиком корпорацийн тамирчин Т.Бат-Эрдэнэ шалгарч байв.

2 дахь улирал илүү өргөн хэмжээг хамарч, бараг сарын турш “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ний Мөнх спорт цогцолборт баг, тамирчид өрсөлдсөн юм. Скайтел Групп - Ирээдүйг өнгөлнө уриан дор тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан нь бас нэг онцлог байлаа. Нийт 6 амралтын өдөр үргэлжилсэн 2 дахь улиралд гурван банкны баг медальт байранд шалгарч, Голомт Банк түрүүлж байв. Шилдэг тоглогчоор багаа аваргад хөтөлсөн Голомт банкны тамирчин Ц.Тэгшжаргал тодорсон.

Мөн өнгөрсөн хоёр улиралд хоёуланд нь 4-р байранд орсон Транс Вест Монголиа ХХК-ний тогтмол сайн амжилтыг дурдахгүй байж болохгүй юм. Бизнес Лигийн 3 дахь улиралд өмнөх улирлуудад хоёуланд нь мөнгөн медаль хүртсэн Хас Банкны шигшээ баг амжилтаа ахиулж Аварга болсон бол тэмцээнд анх удаа оролцсон Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал дэд байранд шалгарч 2016 оны Аварга Голомт Банкны баг хүрлийн төлөөх тоглолтод Мобиком корпорацийн багийг хожиж, хүрэл медалийн эзэд болсон бөгөөд Шилдэг тоглогчоор Хас Банкны холбон тоглогч Ж.Оргилболд тодорсон юм.

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба, EZ Consulting нартай хамтран зохион байгуулж буй “Бизнес лиг” долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад үргэлжлэн явагдаж цомын эзэн багийг тодруулна.




“Бизнес лиг-2018” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй