Шууд Chart

“MNB-тэй танилцах аялал”-д урьж байна

2018-04-11 09:20:21

МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанаас зохион явуулдаг “MNB Танилцах аялал” нь МҮОНРТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, мэргэжлийн радио, телевиз хэрхэн үйл ажиллагаа явуулж, нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг талаар өөрийн биеээр үзэж танилцаж, уран бүтээлчтэй уулзаж, ярилцах боломжтой нэг өдрийн аялал юм.

Хамрах хүрээ:

Ерөнхий боловсролын сургуулийн 12-оос  дээш насны сурагчид, оюутан залуус болон иргэд хамрагдана. Танилцах аялалын захиалгыг дараах хэлбэрээр ирүүлнэ.

Үүнд:

1. МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газар, ОНХА-нд шуудангаар
2. Олон нийттэй харилцах албаны 318971 дугаарын утас, факсаар
3. МҮОНРТ-ийн info@mnb.mn цахим шуудангаар
4. МҮОНРТ-ийн төв байранд

Анхаарах зүйлс:

Албан бичгийн хавсралтад ”MNB –тэй танилцах аялал”-ын зочдын овог нэр, регистрийн дугаар, харилцах утас зэргийг үнэн зөв мэдээлсэн байх ба гадаадын зочдын хувьд гадаад паспортын хуулбарыг /визийн хугацаатай хэсэг/ оруулна. Хүсэлт ирүүлэхдээ холбоо барих хүний нэр, утгыг заавал бичнэ.

МҮОНРТ-ийн төв байр нь Улсын онц чухал объект учир зочид заавал биеийн байцаалтаа авч ирнэ. Аяллын нэг багийг 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулна.

 








“MNB-тэй танилцах аялал”-д урьж байна  
Үзсэн: 7163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.214.xxx] 2018-04-15 11:37
Маш зөв арга хэмжээ зохион байгуулж байгаад баярлалаа. Олон байгууллага танайхаас санаа аваасай билээ
Зочин [202.21.126.xxx] 2018-04-13 09:19
Архиваас өөрийн бичлэгийг хуулж авч болох уу?
Ари [66.181.191.xxx] 2018-04-12 22:12
5р ангийн хүүхэд болох уу
Зочин [89.24.55.xxx] 2018-04-12 16:38
Xeden sariin xedend vee
uka [202.179.24.xxx] 2018-04-12 09:26
dund angiin 8 r angiin huuhduud bga angi n 2 huvagad uzuulj bolhu
туул [27.123.212.xxx] 2018-04-11 13:42
ямар утсаар холбоо барих вэ очиж үзнэ гэвэл цэцэрлэгийн хүүхдүүдийг үзүүлж болох уу
Зочин [202.70.34.xxx] 2018-04-11 14:31
12-с дээш насны хүүхэд гэсэн болохоор цэцэрлэгийн хүүхдүүд болохгүй ээ
otgoo [112.72.11.xxx] 2018-04-11 11:11
arhiwaas ooriin bichlegiig huulj awch boldog uu

Бидэнтэй нэгдээрэй