Шууд Chart

АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хамгийн том “хохирогч”

2018-04-12 17:14:16

Өнгөрсөн долоо хоногт АНУ Орос Улсын эсрэг хориг арга хэмжээ авсан. Үүний улмаас энэхүү хориг арга хэмжээний байнуудын нэг болох Оросын олигарх Олег Дерипаска 1.1 тэрбум ам.доллар алдсан хэмээн Блуумберг мэдээллээ.

Өнгөрсөн жил Дерипаска мөн 2 тэрбум ам.доллар алдсан нь Оросын тэрбумтнуудаас хамгийн их алдагдал хүлээсэн хүнээр тооцогдож байна. АНУ-ын Сангийн яамны мэдэгдсэнээр Дерипаска нь өнгөрсөн оноос эхлэн мөнгө угаах, бизнесийн өрсөлдөгч нарынхаа амь насанд заналхийлэх, төрийн албан тушаалтнуудыг хууль бусаар тагнах, бусдыг сүрдүүлж мөнгө салгах зэрэг хэргүүдэд шалгагдсаар өнөөдрийг хүрчээ.

Мөн тэрээр Ерөнхийлөгч Трампын сонгуулийн кампанит ажлын менежир Паул Манафортын бизнесийн хамтрагч байсан байна. Паул Манафорт ОХУ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөө үзүүлсэн гэх хэрэгт хамааралтай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд аль хэдийнэ тогтоогдоод байгаа юм.


АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хамгийн том “хохирогч”  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй