Шууд Chart

Зургаан зүйл

2018-04-13 13:18:46

БОДОЛ. 

... Хүү минь бодолтой бай. Гэхдээ чи өөртөө бусдад хэрэгтэй тийм юм бодож бай. Зүгээр нэг хийх юм олж ядсан бодол бол хэрэггүй. Бодоод байдаг ... бодоод л байдаг тэгээд юу ч шийддэггүй бодол бас хэрэггүй. Зөвхөн өөрт хэрэг болох тийм юмыг бодож бай. Тэр бодлоороо амьдар.
Би ингэж бодож байна. ...

... Хүү минь элдэв юмс, үйл явдал үзэгдэл бодлоос эхэлдэг юм. Үйл явдлыг өдөөсөн тэр бодлуудаа уншиж ойлгож чаддаг байх ёстой. Юу гэсэн үг вэ? гэвэл. Болсон явдлыг биш. Болсон явдалд хүргэсэн тэр бодлоо эргэж таниж хар гэсэн үг....

... Тийм ээ. Хүү минь бодол санаа , тэр эрх чөлөөтэй. Тэр маш их хүчтэй. Тэр биднийг ДИВААЖИНД хүргэж өгч чадна. Эсхүл тэр биднийг ТАМД аваачиж бас чадна. Тийм учраас бид нар бодлоос илүү их хүчирхэг бодолд орж ирсэн элдэв бодол санааг зөв зүгт залуурдаж, зөв удирдаж чадах ёстой.
Юу гэсэн үг вэ? гэвэл. Бодлоон биш. Бодолтой хамт ирсэн буруу муу санаа сэдлийг өөрчил гэсэн үг. Өөрөөр хэлбэл. Юу бодох. Юуг бодолгүй өнгөрөөж орхихыгоо мэддэг бай гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

АЛИВАА ЮМЫГ ӨӨРЧИЛ. ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ӨӨРЧИЛ.

Миний хүү чи бага байхдаа их хөөрхөн хүү байсан. Алиа хошин үгтэй бас хөгжилтэй хөөрхөн хүү байсан. Хэрсүү ухаантай их сайн хүү байсан. Манайх тийм ч их баян айл байгаагүй. Аав ээж хоёр нь ажил хийгээд хоол хүнс, хоногийнхоо хэрэглээний мөнгөө арай ядан олдог байлаа. Бид хоёр өглөө зургаан цагт босоод, шөнө нэг цагт унтдаг байсан юм. Аав ээж хоёр нь өдийг хүртэл илүү ихийг амжуулах юмсан гэснээс илүү их унтахсан, илүү их юм идэхсэн гэж бодсонгүй.

Тийм учраас миний хүү чи аавыгаа сонс!

Миний хүү чи хаана хэнийд төрсөн энэ нэг их чухал юм бишээ. Өөрөөсөө чи өөрийгөө олох л чухал. Өөрөөр хэлбэл. ЧИНИЙ ХЭН БАЙСАН ЧУХАЛ БИШ. ЧИ ХЭН БАЙХ ВЭ? гэдэг чухал гэсэн үг. Аав нь ингэж бодож байна. Яагаад гэвэл. Чи би бид бүгдийн хувь тавилан бүгд хоорондоо ив ижилхэн байдаг юм. Тэрээр чиний миний түүний гарт байдаг юм. Тийм учраас хүү минь чи аливаа юмыг өөрөөр харж чаддаг бай. Аливааг өөрчил өөрөөсөө эхлэж өөрчил. Чи амьдралаа өөрчил, өөрийгөө өөрчил. Өөрөөсөө эхлэж өөрчил.

Яагаад гэвэл. АМЬДРАЛ БОЛ ӨӨРЧЛӨЛТ. ӨӨРЧЛӨЛТ БОЛ АМЬДРАЛ. Би ингэж бодож байна.

Аав нь чамд дахиад хэлье. ЧИНИЙ ХЭН БАЙСАН ЧУХАЛ БИШ. ЧИ ХЭН БАЙХ ВЭ? ГЭДЭГ БОЛ ИЛҮҮ ИХ ЧУХАЛ. Тийм учраас миний хүү. Тэнгэр лүү харж бүү ярь. Тэнгис далай адил байж чаддаг бай...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

ХҮНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ.

...Тиймээ хүү минь. Тийм учраас хүнийг дээрээс нь биш, доороос нь харж ойлго. Дээрэнгүй ширүүн битгий яв. Ядуу дорой бүү харагд.
Юу гэсэн үг вэ? гэвэл.
... Хүү минь. Хаана чи илүү их хэрэгтэй байна. Тэнд оч, тэнд бай. Хэнд чи илүү их үнэтэй байна. Түүнд итгэ, түүнтэй нөхөрлө гэсэн үг.
Товчлоод хэлвэл нь.
Хүү минь. Ухаан мөхөс сэтгэл дорой бүү амьдар, гэгээлэг үзэл бодолтой бай. Тэнгэрлэг бодож сэтгэж, хийморьлог амьдар гэсэн үг....
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

БАГШ.

... Хүү минь шавар шавхай арилж ус цэвэрштэл хүлээх тэвчээр чамд байгаа юу? ...

... Хүү минь зөв үйлдэл өөрөө бий болтол чи хөдлөхгүй байж чадах уу? ...

Эртний хятадын Дао Те Кинг буюу Бумбын номлолд ингэж хэлжээ.

Юу гэсэн үг вэ? гэвэл.

... Багшийг шүт гэсэн үг. Түүний ухаан нь урт, сэтгэлгээ нь гүн их, тэр аядуу тайван. Тэр хянуур болгоомжтой, тэр зөв үйлдэл өөрт бий болтол хөдлөхгүй байж чаддаг гэсэн үг.

... Багшийгаа сонс гэсэн үг. Тэр үр дүнг эрдэггүй. Тэр горьдлого найдлага тээдэггүй. Тэр бүхнийг хүлээж авч, тэр тэсэж өнгөрөөж чаддаг гэсэн үг.
Тийм учраас. Багшаасаа суралц. Багшийг шүт. гэсэн үг.

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

ХҮНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ.

...Тиймээ хүү минь. Тийм учраас хүнийг дээрээс нь биш, доороос нь харж ойлго. Дээрэнгүй ширүүн битгий яв. Ядуу дорой бүү харагд.
Юу гэсэн үг вэ? гэвэл.

... Хүү минь. Хаана чи илүү их хэрэгтэй байна. Тэнд оч, тэнд бай. Хэнд чи илүү их үнэтэй байна. Түүнд итгэ, түүнтэй нөхөрлө гэсэн үг.
Товчлоод хэлвэл нь.

Хүү минь. Ухаан мөхөс сэтгэл дорой бүү амьдар, гэгээлэг үзэл бодолтой бай. Тэнгэрлэг бодож сэтгэж, хийморьлог амьдар гэсэн үг....
Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

ХҮҮ МИНЬ.

Хүнийг аз жаргалтай байлгахыг хичээ. Тэгвэл чи зовлонгийн үндсийг тасдана.
Хүмүүсийг хайр энэрэлтэй болгохыг хичээж бай. Тэгвэл чи бузар үйлийн үндсийг тасална.

ЭХ ХҮНИЙ ХАЙР.

Хүү минь аав нь чамд нэг домог ярьж өгье.

Нэг хөвгүүнийг хоёр ээж булаацалджээ. Тэр маргааныг хаан хэрхэн яаж шийдсэн тухай домог яриа байдаг юм. Хаан тэр маргааныг шийдвэрлэх арга ухаан сэджээ. Хаан гэрийн буйрны дайтай тойрог татав. Тойрог дотор хүүг оруулав. Хүүгийн хоёр гараас хоёр ээжийг бариулав.

Тэгээд хаан.

"Хэн тойргоос хүүг татаж гаргана. Хүү түүний хүү болно" гэлээ.
Хоёр ээж хүүг булаалдан хоёр тийш нь чангаацалдав.
Хаан дийлсэн бүсгүйгээс асуув.
"Чи яаж хүүг тойргоос татаж гаргаж чадав?" гэж асуулаа.
Дийлсэн бүсгүй хэлэв.
"Миний хүү мөн учраас би дийлсэн" гэлээ.
Хаан дийлдсэн бүсгүйгээс асуув.
"Яагаад чи дийлэлгүй хүүг алдав?" гэж асуулаа.
Тэр ээж хэлэв.
"Энэ улайрсан эм миний хүүгийн хааг ханз татах шахсан. Би хүүгээ өвдөж байгаа даа гэж өрөвдөж хайрлаад тавьчихсан" ... гэлээ.

Хаан болгоов.

"Энэ хүүгийн ээж нь татаж гаргасан нь биш. Гарыг нь алдаад ялагдсан ээж нь ЖИНХЭНЭ ЭЭЖ нь мөн байна" гэлээ. Хаан заргыг ингэж шүүсэн гэдэг юм.

Тэгэхээр ийм юм.

Эх хүний хайр болвоос угт нь хүрэх арга үгүй гүн гэдэг юм. Тийм учраас тэр хайрыг гадна харагдах байдлаар нь бодож дүрсэлж болохгүй. Түүнийг тайлбарлаж хэлэх арга гэж бас үгүй. Хэрвээ түүнийг тайлбарлаж хэлж чадах аваас тэр хайр эхийн хайр лав магад биш. Тэр хайр өөр хайр. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...


Зургаан зүйл  
Үзсэн: 2149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Joyce Anderson [197.211.61.xxx] 2018-04-29 03:40
Би хэдэн жилийн турш өөрийн салоныг өргөжүүлэх талаар мөрөөдөж байсан ч 2017 оны сүүлээр Мавистай уулзах хүртлээ яаж явахаа мэдэхгүй байсан. Тэр надад 30,000 паундын зээл авахад тусалсан бөгөөд одоо миний салон дээр ажиллаж байгаа ажлууд и-мэйл явагдаж байна Өнөөдөр түүний оффисын зээлийг авахын тулд (сангийн үйлчилгээ 0@gmail.com)                                               joyce anderson.
funds service [197.211.61.xxx] 2018-04-29 03:40
Та зээл авах талаар бодох гэж байгаа эсэх Та өөрийн бизнесээ эхлэхэд яаралтай зээл авахад нэн чухал хэрэгцээтэй байна уу? Та өрөнд хүрч байна Таны хувийн зээл, бизнесийн зээл, бизнесийн зээл, 2% Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу (fundservice0@gmail.com) бид дэлхий ертөнцөө хадгалсаар байна
ЗОЧИН [64.119.26.xxx] 2018-04-24 15:50
ЭНЭ МОЛЕКУЛ ГЭДЭГ ДҮНХҮҮ ХҮНЭЭР БИЧҮҮЛСЭН ЮМАА ХИЧНЭЭНЧ ДАХИН ДАХИН ГАРГАДАГ БИЛЭЭ , БОЛЬЖ ҮЗ МОЛЕКУЛАА , ТА НАРЧ САЙТАНДАА БИТГИЙ ТАВЬ , ХӨӨГӨӨД ЯВУУЛ . 846
gur [66.181.180.xxx] 2018-04-21 17:48
luivarchinii balairal mun uu?

Бидэнтэй нэгдээрэй