Шууд Chart

Ухаалаг тавцан хүүхдийн ямар ч төрлийн тоглоомыг тоон системийн орон зайд хувиргана

2018-04-14 12:05:52

Технологийн хөгжлийг дагаад бага насны хүүхдийн тоглодог тоглоомууд хүртэл шинэчлэгдэж байна. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой  мэдээллийг дуулгахад "Майкрософт" компанийн танилцуулсан шинэ төсөл хөтөлбөр олны анхаарлыг татах нэгэн шалтгаан болоод байна. Энэ бол хүүхдийг ямар ч төрлийн тоглоомыг тоон системийн орон зайд хувиргадаг “Прожект Занзибар” нэртэй ухаалаг тавцан юм.

Энэ ухаалаг тавцан нь энгийн нэг хуйлсан даавуу мэт харагдана. Гэхдээ мэдээж энгийн даавуу бол биш. Маш нимгэн дөрвөлжин хавтгай энэ уян хатан тавцан нь өөртөө маш олон ширхэг жижиг мэдрэгч төхөөрөмжүүдээр хангагдсан. Гадаргуу дээр нь ямар ч төрлийн хэлбэр, загвартай тоглоом тавихад тэр зүйлийг планшетийн дэлгэцэн дээр гурван хэмжээст орон зайд гаргаж ирдэг байна.

Гэхдээ мэдээж тоглоомын доод хэсэгт тусгай чипийг суулгаж өгөх хэрэгтэй. Ажиллах зарчим нь яг л компьютерийн тоучтай хулгана шиг. Үүнийг “Near Field Communication” технологийн тусламжтайгаар хийж байгаа юм байна. Планшеттай дамжуулагч кабелиар холбогдсоноор бодит орон зайд байгаа биетийг тоон системийн орон зайд аваачна.

Ухаалаг тавцангийн аль хэсэгт тухайн биет зүйлийг хөдөлгөсөн дэлгэцэн дээр ч гэсэн адил дагах үйл хөдөлгөөнүүдийг хийнэ. Одоогоор энэ “Прожект Занзибар” нэртэй ухаалаг хэрэгсэл зөвхөн төслийнхөө шатандаа л явж байгаа. Үйлдвэрлэл, худалдаанд хэзээнээс эхэлж гарах талаарх асуудал тодорхойгүй байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ухаалаг тавцан хүүхдийн ямар ч төрлийн тоглоомыг тоон системийн орон зайд хувиргана   
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй