Шууд Chart

Д.Цэрэнбат улсын аварга боллоо

2018-04-15 13:37:55

Монголын поккет бильярдын холбооны 2018 оны буюу 9 дэх удаагийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтод 2014, 2017 оны улсын аварга Л.Дэлгэрдалай “Шайнь” клубын тамирчин О.Баасандоржийг 9:2-ын харьцаатай хожиж аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Түүний хувьд шөвгийн 8-н шатанд залуучуудын улсын аварга Э.Тэмүүжинг 8:6, шөвгийн 16-н шатанд О.Дашдоржийг 8:4-н харьцаатай хожоод байсан юм. Тэгвэл “Метро пүүл” клубын тамирчин Д.Цэрэнбат “Шайнь” клубын тамирчин А.Ерөөлтийг хагас шигшээ тоглолтод 9:7-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ аваад байсан. Тэрээр шилдэг 8-д М.Цогбаярыг 8:4, шөвгийн 16-д З.Анхбаярыг 8:2-ын харьцаатайгаар тус тус хожиж, 1/2 шигшээд шалгарсан юм. 

Эрэгтэйчүүдийн шувтаргын тоглолт 2018 оны 04-р сарын 12-ны өдөр тун өрсөлдөөнтэй болж, шинэ улсын аварга төрөх үү эсвэл Л.Дэлгэрдалай 3 удаа улсын аваргад түрүүлсэн анхны тамирчин болох уу гэсэн сонирхолтой мөч тулж ирээд байсан. Шигшээ шатны өрсөлдөөн нийт 16 ээлжийн тоглолтод үргэлжилж, 9:7-ын харьцаатай “Метро пүүл” клубын тамирчин Д.Цэрэнбат өрсөлдөгчөө хожсоноор шинэ улсын аварга төрсөн юм. Пүүл бильярдын УАШТ ийнхүү 9 удаа зохион байгуулагдахад 7 тамирчин түрүү хүртлээ. Д.Цэрэнбатын улсын аваргын тэмцээнээс хүртсэн эхний медаль нь ийнхүү алтан медаль болсон юм. Ингэснээр “Эфэс” клубын тамирчин Л.Дэлгэрдалай  мөнгөн медаль, "Шайнь” клубын тамирчин О.Баасандорж, А.Ерөөлт нар хүрэл медалийг хүртжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Д.Цэрэнбат улсын аварга боллоо  
Үзсэн: 2379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй