Шууд Chart

БЗД-ийн удирдлагууд БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018-04-16 10:21:03

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах  Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөн-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Вьетнам улстай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөн Вьетнам улс, Баянзүрх дүүрэг хоёрын хамтын ажиллагааг  улам хөгжүүлж, харилцан туршлага солилцох чиглэлээр цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр нар оролцсон юм.

 


БЗД-ийн удирдлагууд БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй