Шууд Chart

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийж байна

2018-04-16 10:28:20

БЗД-ийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс  дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад стандартын шаардлагыг хангуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой аттестатчиллын шалгалтыг зохион байгуулж байна. Уг шалгалтыг 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх юм.

Түүнчлэн тус хэлтсийн дарга С.Жавхлан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ботаникийн эцсийн буудал"-ын орчимд үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуй нэгж байгууллага  иргэдтэй уулзав. Уулзалтаар гадна талбайн тохижилт, хаяг фасадны өнгөлгөө, хаягжуулалтын талаар заавар зөвлөгөө өгч, хотын өнгө үзэмжид анхаарч ажиллахыг уриалсан байна.


Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт хийж байна  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй