Шууд Chart

“Эв модны наадам” болно

2018-04-16 11:16:31

Монгол Улсын Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Чойбалсан хотод “Эв модны наадам” зохион байгуулах гэж байна.

Хил залгаа хөршүүдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг нэгэн сайхан заншил бол "Эв модны наадам" юм. Монгол Улсын хамгийн зүүн хойд талын Чулуунхороот сум энэ баярыг 1992 оноос эхлэн жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг байжээ. Дундаа арваад жил тасалдсан энэхүү баярыг Чулуунхороот сум 2007 оноос тогтмол тэмдэглэж эхэлсэн бөгөөд арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын тосгон, хотуудтай уламжлалт “Онд мэнд орсны баяр” урлаг, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулдаг юм.

Энэ намар “Сум сурталчлах” өдөрлөгийн хүрээнд тус арга хэмжээг хамтатган зохион байгуулах бөгөөд ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас 40 төлөөлөгч урилгаар оролцох юм байна.


“Эв модны наадам” болно   
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй