Шууд Chart

Зүүн бүсийнхэн спортын аваргуудаа шалгаруулав

2018-04-16 11:20:13

Алба хаагчдын ажил үүрэг гүйцэтгэх, бие бялдарын бэлэн байдал, биеийн тамир, спортоор хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх зорилгоор Зүүн бүсийн аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээнийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.  



Тэмцээн гар бөмбөг, олс таталт, ширээний теннис гэсэн төрлүүдээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, аймгуудын Онцгой байдлын газруудын эрэгтэй, эмэгтэй багийн нийт 50 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Гар бөмбөгийн тэмцээний  эрэгтэй төрөлд  нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 42-р анги, хоёрдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 52-р ангийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарлаа.

Харин олс таталтын тэмцээнд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 52-р анги нэгдүгээр байр, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 32-р ангийн  баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн юм.



Ширээний теннисний ганцаарчилсан эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч  Г.Баттулга, хоёрдугаар  байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга ахлах дэслэгч Г.Мөнхсайхан, эмэгтэй төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 42-р ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч  н.Аягул, хоёрдугаар байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал нар шалгарлаа.



Мөн холимог хосын төрөлд нэгдүгээр байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32-р ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч А.Шинэбаяр, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал нар, хоёрдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52-р ангийн жолооч холбоочин, дэд ахлагч М.Болортөгс, Улсын нөөцийн салбарын шатахуун түгээх станцын түгээгч Э.Ижилмөрөн нар тус тус шалгарч, Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлээ.


Зүүн бүсийнхэн спортын аваргуудаа шалгаруулав  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй