Шууд Chart

ОХУ татварын онцгой нөхцөлтэй бүс нутгийг бий болгоно

2018-04-16 11:19:31

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ-аас хориг арга хэмжээ авсан Оросын компаниудад зориулан оффшор бүсүүдтэй адил татварын онцгой нөхцөлтэй хоёр бүс нутгийг бий болгоно гэж амлалаа.

Энэхүү шинэ зохицуулалт нь металлурги, эрчим хүчний салбар болон зэвсэгт хүчний худалдааны бүтээгдэхүүнүүдэд хамааралтай байна хэмээн дэд сайдуудтай уулзах үеэрээ тэр хэлжээ.  Энэ төлөвлөгөө нь удаан хугацааны туршид яригдаж байсан боловч АНУ-ын авсан хориг арга хэмжээ нь энэ асуудлыг эргэн харахад хүргэсэн байна. Шинэ татварын орчинг бүрдүүлэх хуулийн төсөл бэлэн болж байгаа бөгөөд удахгүй батлагдах аж. Дээрх хоёр бүсийн нэг нь Калининград мужийн Преголя голын сав нутагт 10 орчим км газар нутгийг эзлэх Октябрьский арал байх бол нөгөө нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ 4 дүгээр сарын 6-ны өдөр хориг арга хэмжээг зарласнаас хойш Оросын олон бизнес эрхлэгчид их хэмжээний мөнгөний алдагдалд орсон бөгөөд рублийн ханш унасан юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын удирдлагууд иргэдийг дээрх хоёр бүс нутаг руу татваргүй, хялбараар өөрсдийн хөрөнгийг татах орчныг бүрдүүлнэ гэжээ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр компаниуд гадаадаас олсон орлогоо татваргүйгээр Орос руу татах боломжтой бөгөөд дээрх бүс нутгийн оршин суугчид нь олон улсын бизнесийн компани гэх статус авах боломжтой хэмээжээ. Энэхүү статус нь аливаа компанийг өөрийн удирлага болон бусад мэдээллүүдийг ил болголгүйгээр нэг өдрийн дотор шууд бүртгүүлэх боломжтой болгоно гэсэн үг юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн гэрээ болон гүйлгээнүүд уян хатан хууль, тогтоомжуудаар зохицуулагдана. Мөн оршин суугчид нь зөвхөн оросын газар нутагт олсон орлогоосоо татвар төлөх аж.


ОХУ татварын онцгой нөхцөлтэй бүс нутгийг бий болгоно  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.26.xxx] 2018-04-17 03:11
MONGOLD SHATHUUNII BUS BII BOLGOVJIHVOL

Бидэнтэй нэгдээрэй