Шууд Chart

Сургалт өндөрлөлөө

2018-04-16 12:17:56

МХБХ-ны байранд энэ сарын 2-нд эхэлсэн АХБХ-ны “А” ангиллын асгалжуулагчийн сургалтын сүүлчийн шат 12 өдрийн турш амжилттай болж, хаалтаа хийлээ.

Хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Техникийн захирал Ш.Жаргалсайхан, сургалтыг удирдан явуулсан Иран улсын иргэн Мортеза Мохасес нар оролцов. Монголын хамгийн өндөр зэрэглэлтэй 20 дасгалжуулагчийн оролцсон “А” ангиллын дасгалжуугчийн сургалтад тактикийн хичээлүүдийг мэргэжлийн түвшинд зааснаараа бусад дасгалжуулагчийн сургалтуудаас ялгаатай байсан юм.

Жил дамнан хоёр үе шаттайгаар болсон АХБХ-ны “А” ангиллын дасгалжуулагчийн сургалтын хариу хоёр сарын дараа гарч, АХБХ-ны өндөр зэрэглэлтэй Монгол дасгалжуулагчдын нэр тодроно.

АХБХ-ны “А” зэрэглэлтэй болсон дасгалжуулагчид цаашдаа АХБХ-ны Pro couching сургалтад суух эрхтэй болно. Энэ удаагийн сургалтад оролцсон дасгалжуулагчдаас долоон хүний нэрийг Мортеза Мохасес АХБХ-нд өгч, “С” ангиллын дасгалжуулагчийн сургалтыг удирдан явуулах чадвартай сургагч багш болгон бэлтгэх ажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сургалт өндөрлөлөө   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй