Шууд Chart

“Очирваанийн хурд” МСУХ дахин өөрчлөлт хийжээ

2018-04-16 12:33:25

Өнгөрсөн жил удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн Завхан аймгийн “Очирваанийн хурд” МСУХ дахин өөрчлөлт хийжээ.

Энэ сарын 1-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Завхан аймгийн уяачдын V бага хуралд сумдын холбоодын тэргүүнүүд болон аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийн төлөөлөл ирж оролцжээ.

Уг хуралд Улаанбаатар хотод байдаг тус нутгийн уугуул тод манлай, манлай цолтой уяачид оролцон өөрсдийн санаа бодлоо хуваалцсан байна.

Хурлаас “Очирваанийн хурд” МСУХ-ны тэргүүнээр Баянхайрхан сумын уугуул Ц.Түвшин, гүйцэтгэх захирлаар Сантмаргаз сумын уугуул Д.Цэрэннадмид, нарийн бичгийн даргаар Г.Ойдов, А.Амартүвшин нарыг сонгох шийдвэр гаржээ. Мөн тус нутгаас төрөн гарсан таван тод манлай, хоёр манлай уяачийг хүндэт тэргүүлэгчээр сонгохоор болжээ. 
Тэр үеэр ирэх тавдугаар сард болох ММСУХ-ны VII их хурлын төлөөлөгчдийг сонгох хийгээд аймгийн бүсийн уралдааны зохион байгуулалтын талаар авч хэлэлцсэн аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Очирваанийн хурд” МСУХ дахин өөрчлөлт хийжээ  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй