Шууд Chart

Францад “HYPERLOOP” төслийн туршилтын замыг барих ажил эхэллээ

2018-04-16 13:38:22

Зорчигч тээврийн салбарт ирээдүйд шинэ төрлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр олон төсөл хөтөлбөр яригдаж байна. Эдгээрийн нэг нь өндөр хурдны капсул бүхий тээврийн хэрэгсэл “HYPERLOOP” төсөл юм. Франц улсад энэ төслийн өндөр хурдны капсул болох “HYPERLOOP”-ийн тусгай хоолой бүхий замыг барих ажил албан ёсоор эхлээд байна.

Францын Тулуса хотын бүсэд туршилтын зориулалтаар “HYPERLOOP” капсулын хоолойг барих ажлаа эхлүүлсэн талаар "Хайперлүүп Транспортэйшн Технологожиес" компани мэдэгдсэн. Эхний удаад туршилтын журмаар барьж байгаа тус хоолойн зам ердөө хоёр шугамаас бүрдэх юм байна.

Зорчигч тээвэрлэгч зориулалтын өндөр хурдны капсулын туршилтыг энэ жилдээ багтааж хийхээр болсон тухай онцоллоо. Тусгай зам бүхий хоолойн нэг хэсэг нь 4 метрийн урттай юм байна. Туршилтын хугацаанд эхний ээлжинд ойролцоогоор 320 метр урттай урт хоолойг барих шаардлагатай. Тус ажлыг энэ жилдээ багтаан дуусгах бол ирэх жил гэхэд замын нийт уртыг 1 км-т хүргэхээр төлөвлөж буй аж.

Тусгай хоолой бүхий зам газрын гүнд байрлана. Хоолойг газраас дээш 5.8 метрийн өндөрт байрлуулна. Эхний удаагийн байгууламжийг энэ зун гэхэд барьж дуусгахаар Испанийн “Карбюрэс” компани ажиллаж байгаа юм. Хоолойгоор өндөр хурдны капсул 28-40 зорчигч тээвэрлэн 1223 км цагийн хурдтай явах юм байна.

Үүнээс өмнө В"иржин Хайперлүүп уан" компани туршилтын хоолойн замаа ашиглалтад оруулж, туршилтын хурдаа авч үзсэн. “HYPERLOOP” төслийг хамгийн анх 2012 онд "Спайс Икс", "Тэсла моторс" компанийн үүсгэн байгуулагч, инженер Илон Маск танилцуулж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар энэ төслийг хэрэгжүүлэхээр "Виржин Хайперлүүп уан" болон "Хайперлүүп Транпортэйшн техноложиес" компаниуд ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад “HYPERLOOP” төслийн туршилтын замыг барих ажил эхэллээ   
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
eoe [67.184.237.xxx] 2018-04-17 01:50
naad galiglasniig chin unshih geed hel hugarchih dohloo. angliar ni bichicheech...

Бидэнтэй нэгдээрэй