Шууд Chart

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр шинэ байртай болно

2018-04-16 14:03:06

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын гишүүд энэ сарын 15-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Энэ үеэр тэрээр аймгийн удирдлагуудтай уулзаж, улмаар орон нутгийн барилгын материалын үйлдвэртэй танилцсан бол үдээс хойш ард иргэдтэй уулзаж засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулахын зэрэгцээ орон нутгийн ард иргэдийн санаа бодлыг сонсч, тулгамдсан асуудал, сонирхсон асуултад салбарын сайд нар хариулт өглөө.

Мөн тус аймгийн 1-р цэцэрлэгийн байрны асуудлыг шийдэхээр 2019 оны төсөвт суулгаж өгөхөөр боллоо. Түүнчлэн Төв халхын дуулалт жүжгийн театрын шинэ барилгын төсвийг мөн ирэх оны төсөвт суулгахаар болжээ. Иргэдтэй уулзсаны дараа БСШУС–ын сайд Ц.Цогзолмаа Дундговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын удирдлагууд болон багш ажилчидтай уулзаж салбарын бодлого, шинэчлэл, баримталж буй үзэл баримтлалыг танилцууллаа.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр шинэ байртай болно  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй