Шууд Chart

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 16 байгууллагыг шалгалаа

2018-04-17 10:28:05

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт шалгалтыг хийж байна.

Шалгалтанд нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 16 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 103 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 17 зөрчлийг арилгуулж, байгууллагуудын холбогдох албан тушаалтан нарт мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажиллаж байна. Хяналт шалгалт 2018 оны 04 сарын 22-нд дуусна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 16 байгууллагыг шалгалаа  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй