Шууд Chart

Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамрууллаа

2018-04-17 13:40:41

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдад байгууллагын үндсэн чиг үүрэг, холбогдох хууль тогтоомж, төрийн албан хаагчийн эрх, үүрэг болоод ёс зүйн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2018 оны 4 сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Төв болон боомт, орон нутаг дахь газар, хэлтэст шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдаж байгаа юм.

Уг сургалтын хөтөлбөрт байгууллагын түүхэн замнал болоод, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн талаар нэгдсэн ойлголт өгөх, холбогдох хууль тогтоомжийг таниулах, зааварчилгаа өгөх зэрэг шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх өргөн агуулгыг багтаасан байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор мэргэшүүлэх болон шинээр томилогдсон албан хаагчдад анхны шатны мэдлэг олгох сургалтуудыг үе шаттай тогтмол зохион байгуулж байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


Шинээр томилогдсон албан хаагчдыг сургалтад хамрууллаа  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй