Шууд Chart

“Уурхайчин эмэгтэйчүүд-хөгжлийн төлөө” Үндэсний чуулган Орхон аймагт эхэллээ

2018-04-17 15:21:33

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөсний нэг нь уурхайчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт юм. Тус "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” сэдэвт үндэсний чуулган Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд өнөөдөр эхэллээ.  Энэхүү чуулганд манай улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын төлөөлөл 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Ц.Гарамжав, Н.Амарзаяа, А.Ундраа болон Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нарын хүмүүс оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн, үг хэллээ. Түүнчлэн чуулганы үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нар оролцож байна.

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Манай аймагт зохион байгуулагдаж буй тус чуулган нь Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөний гол цөм болсон "Хүний хөгжлийн бодлого"-той үндэсний чуулганаар хэлэлцэх асуудлууд нягт уялдаатай байгааг талархалтайгаар хүлээн авч байна” гэлээ.

Энэхүү чуулганаар уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэх, уурхайчин эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндөж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэх зорилготой юм.

Мөн эмэгтэйчүүдийн оролцоо, хөгжлийн чиг хандлага, эмэгтэйчүүдийн манлайлал, эрх зүйн орчин эмэгтэйчүүд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, туршлага хуваалцаж, санал солилцох юм. Уг чуулганы үйл ажиллагаатай давхцан “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” манай аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 60 орчим сэтгүүлчид “Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө” үндэсний чуулганыг сурвалжилж байна.


“Уурхайчин эмэгтэйчүүд-хөгжлийн төлөө” Үндэсний чуулган Орхон аймагт эхэллээ  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй