Шууд Chart

Химийн зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан боллоо

2018-04-17 17:13:36

Химийн  зэвсгийг хориглох  байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан  Гаага  хотноо өчигдөр  боллоо. 58  дахь удаагийн энэ хуралдаанаар  Сирийн  Дума  хотод  химийн  зэвсэг ашиглан халдлага үйлдсэн  байж болзошгүй асуудлыг хэлэлцсэн  юм. Хуралдаан хэвлэлийнхний хувьд  хаалттай  болжээ.  Харин хуралдааны үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурлыг Нидерланд дахь ОХУ-ын элчин сайдын яаманд  хийжээ.

Химийн зэвсгийг хориглох  байгууллага дахь ОХУ-ын суурин  төлөөлөгч  Александр  Шульгин энэ  хэвлэлийн бага  хурлын  үеэр гүйцэтгэх  зөвлөлийн хуралдаанаар Сирид  химийн зэвсэг ашиглан халдлага үйлдсэн  эсэхийг мөрдөн шалгах тухай  Орос  Ираны  санаачлагатай  холбоотой  асуудлаар  санал хураалт явуулаагүйг  мэдэгдсэн  юм. Тэрээр  ОХУ өнгөрсөн 4 сарын 7-ны өдөр гарсан химийн халдлага  гэгчийг мөрдөн шалгах техникийн баримт бичгийг  санал болгосныг  тэрээр  мэдэгдсэн.  Мөн энд   Зүүн  Гута  мужид  олон улсын  шинжээчид ажиллахад  аюулгүй  байдлыг нь хангахыг бүх талд хандан уриалсан уриалга  багтаж  байсныг  ч мэдээлсэн юм. Харин барууны орнууд  ОХУ-ыг мөрдөн шалгах  ажиллагааг  тасалдуулж  байна гэж  буруутгаж  байсан  байна.  

Тухайлбал, Химийн зэвсгийг хориглох  байгууллага дахь АНУ-ын суурин төлөөлөгч Кеннет Уорд л гэхэд Оросууд химийн зэвсгийн халдлага гарсан газарт очих  боломжтой. Тэнд олон улсын шинжээчдийн  мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахуйц зүйлс хийсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн үзэж байгаагаа ч мэдэгдсэн  байна.

Энэ  хооронд Химийн  зэвсгийг хориглох байгууллагын  шинжээчид  Сирийн  Дума  хотод   химийн зэвсэг  ашигласан гэж  үзэж байгаа  газарт  нэвтэрч  чадахгүй  2  хоног хүлээж байгаа  тухай "Си Эн Эн" Их Британийн  албаны эх сурвалжийн мэдэгдэлд  үндэслэн мэдээлж байна. Их Британи Сири, Оросын  тал олон улсын шинжээчдийг  нэвтрүүлэхгүй  байна гэж  шүүмжилж  байна.  Харин ОХУ-ын  гадаад хэргийн яамнаас  өчигдөр  орой олон улсын шинжээчид Дума  хотод  ирэх  лхагва  гарагт   ирнэ  гэж  хүлээж  байгааг мэдэгдсэний  зэрэгцээ   тэдний  үйл  ажиллагаанд  ямар  нэгэн байдлаар  саад  учруулсан зүйл  огт байхгүй  хэмээн онцлон  тэмдэглэсэн  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Химийн зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан боллоо  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй