Шууд Chart

Сири дахин пуужингийн цохилтод өртлөө

2018-04-17 17:28:01

Сирийн агаарын  цэргийн Шайрат  бааз дахин  пуужингийн  цохилтод өртжээ.  Гэхдээ  Сирийн  пуужингаас эсэргүүцэн хамгаалах  систем  Шайрат  бааз дахь пуужингийн цохилтуудыг няцааж чадсан байна. Мөн  Сирийн армийнхан  цэргийн нисэх буудлын  ойролцоох  10-аад  пуужинг замаас  нь илрүүлж устгасан  тухай  тус улсын засгийн газрын хүчний эх сурвалж  "Риа  Новости"-д  мэдээлжээ. 

Мөн  Сирийн үндэсний САНА  агентлаг пуужингуудыг  замаас нь устгасан  гэдэг мэдээллийг  баталсан тухай  бичжээ. Түүнчлэн, Аль Маядин телесуваг Шайрат баазад  пуужингийн  цохилт өгөх   гэсэн оролдлогыг бүрэн  таслан  зогсоож  чадсан учир хүний  амь нас  эрсдэж  хохироогүй,  өөр  бусад  хохирол ч учраагүй талаар мэдээлсэн байна. "РИА Новости"  агентлагийн сэтгүүлч  Пентагоноос  ээлжит энэ агаарын  цохилттой холбоотой асуулт тавихад Шайрат  баазын  орчимд  АНУ ямар нэгэн  цэргийн ажиллагаа явуулаагүй гэдэг хариулт өгчээ.  Харин  Аль Масдар мэдээллийн цахим хуудас Сирийн   нисэх хүчний  бааз руу  чиглэгдсэн пуужингуудыг   Израилийн тал харвасан гэж мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сири дахин пуужингийн цохилтод өртлөө  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [49.0.157.xxx] 2018-04-18 09:28
Америкчууд гэдэг үнэхээр эзлэн түрэмгийлэгч араатангууд юм даа. Ардчилсан Монгол цаг цагаар хоосорч ядуурсаар хэзээ энэ америкууд бидэнд хөгжих гарцыг зааж чиглүүлж өгөх вэ. Оюутолгойг жинхэнэ эзэд Америкийн хөрөнгийн биржийн эдийн засгийн алуурчид хэзээ Монголд туслах вэ. Чадахгүй бол зайгаа тавиад хол баймаар юм даа. Удахгүй хятадуудад Монголыг зарна шүү Янкууд тэмцэх хэрэгтэй монголчуудаа

Бидэнтэй нэгдээрэй