Шууд Chart

Нисдэг дрон удирдах зориулалтын анхны виртуал дуулга бүхий өмсгөл "FLY JACKET"

2018-04-21 13:24:04

Нисдэг дрон хөгжүүлэгчид дроныг удирдан нисгэх шинэ төрлийн технологийг туршиж байна. Энэ бол тусгай зориулалтын виртуал дуулганы хамт хэрэглэх мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон өмсгөл юм. "FLY JACKET" нэртэй энэ өмсгөлийн тусламжтайгаар нисдэг дроныг өөрийн биеийн хөдөлгөөнөөр удирдан яг л бодитоор нисэх мэт мэдрэмжийг авдаг байна.

Нисдэг дроныг агаарт нисгэхэд эхлээд алсын зайны удирдлага ашигладаг байсан. Дараа нь ямар ч төрлийн ухаалаг гар утас ашигласан. Үүний дараа виртуал дуулга ашиглаж байна. Тэгвэл энэ удаад бүтэн биеэрээ тодруулбал, 5 махбодийнхоо оролцоотойгоор нисдэг дроныг удирдах технологийг туршиж үзсэн байна.

Үүнийг Швейцарийн Лозанагийн Холбооны Политехникийн сургуулийн мэргэжилтнүүд бүтээж, туршилтынхаа дүрс бичлэгийг олон нийтэд танилцууллаа. Нислэгийн жолоодлогын шинэ системийг "FLY JACKET" гэж нэрийджээ. Виртуал дуулга зүүснээр жолоодогч орчин тойрон, обектынхоо орон зайг харж мэдэрнэ. Харин тусгай өмсгөлийг зүүж хэрэглэснээр гар, бие, гарын хурууныхаа хөдөлгөөнөөр дроныг удирдана.

Эхний удаад нисдэг дроныг бус энгийн видео график дүрслэлийн нислэг хийсэн. Хиймэл орон зай, хотын барилгуудын дундуур нислэг үйлдэж, удирдах арга техник, боломжит нөхцөлийг судалж, сурчээ. Үүнийгээ дараа нь бодитоор нисдэг дрон удирдахдаа туршлага болгон ашигласан байна.

Энэ технологийг хөгжүүлэгчид уг бүтээлээ хийхийн тулд өртөг багатай материалыг ашиглаж гаргасан. Түүнчлэн тус туршилтыг хийж байгаа хүнд өмсүүлсэн тусгай өмсгөлийг маш хөнгөн, уян хатан материалыг ашиглан хийсэн тул үүргэвчинд эвхэн хийгээд авч явах боломжтой байдлаар бүтээжээ. Одоо нисдэг дроныг агаарт хөөргөн удирдахдаа өөрсдөө тэнгэрт дүүлэн нисэх мэт мэдрэмжийг авах боломжтой болоод байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нисдэг дрон удирдах зориулалтын анхны виртуал дуулга бүхий өмсгөл "FLY JACKET"   
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй