Шууд Chart

Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан мотоцикль

2018-04-23 12:57:11

Хөгжмийн зэмсэг, акустик систем, дуу авианы тоног төхөөрөмж болон спортын тоног төхөөрөмж, мотоцикль үйлдвэрлэгч Японы “Ямаха” компанийн шинэ бүтээл технологийн салбарын хөгжүүлэгчдийн анхаарлыг ихээр татаад байна. Энэ бол хиймэл оюун ухаант технологиор хангагдсан ирээдүйн шинэ загварын мотоциклийн концепц юм. “Моторойд” нэртэй энэ концепц загварын мотоцикль автомат жолоодлогын системээр хангагджээ.

Автомат жолоодлого, хиймэл оюун ухааны технологи, цахилгаан хөдөлгүүр гэдэг үгс мотоцикль хөгжүүлэгчдийн салбарт нэвтрээд байна. "Ямаха" компанийн танилцуулсан энэхүү мотоцикль жолооч эзэнтэйгээ харилцан яриа өрнүүлэх ч боломжтой юм. Цахилгаан хөдөлгүүр болон батарей нь суудлынх нь дор байрладаг юм.

Тэнцвэрээ олохдоо суудлын хэсэг нь баруун болон зүүн тийш хазайн хөдөлдөг байна. Өөртөө нүүр царай танигч системтэй. Ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжийн тусламжтайгаар мотоциклийг өөрийнхөө байгаа газарт дуудан авчрах боломжтой гэдгийг танилцуулгын үеэр онцоллоо.

Ийм төрлийн технологийг Японы "Хонда" компани ч гэсэн мөн өөр бусад компаниуд ч хөгжүүлэхээр ажиллаж байна. "Ямаха" компанийн инженерүүд үүнийг бүтээхийн тулд олон удаагийн туршилт судалгаа явуулжээ. Концепц загвар амжилттай болсон ч үйлчилгээнд нэвтрүүлэх хараахан болоогүй байгаа гэсэн юм. Цаашид дахин судалгаа, туршилт явуулж, улам сайжруулах чиглэлд анхаарч байгааг онцолсон байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан мотоцикль  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-04-24 10:49
Goy yum aa

Бидэнтэй нэгдээрэй